Д.СҮХЭЭ:Эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний дутагдалд орох эрсдэлтэй байна
Д.СҮХЭЭ:Эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний дутагдалд орох эрсдэлтэй байна
НИЙТ ХҮН АМЫН 1% БУЮУ 1000 ГАРУЙ ХҮН ХАЛДВАРААР ӨВЧИЛЖ МАГАДГҮЙ ГЭСЭН ТООЦООЛОЛ ГАРЧЭЭ Орхон аймгийн онцгой комиссоос иргэдийн ухамсарт тулгуурлаж, үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн ч нийт халдварын батлагдсан тохиолдол  263 болтлоо өслөө. Цаашид өвчлөлийн тоо 7 хоногт 200-300 болж нэмэгдэхээр байна. Энэ нь  эмч, эмнэлэгийн ажилтны хомсдолд орох эрсдэлтэй нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж, Орхон аймагт хөл хориог чангатгах шийдвэр гаргасан.       Өнөөдрийн Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн 165 нэгжид нийт 1692 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, тусгай мэргэжлийн ажилчин ажиллаж байгаагаас   354 их эмч, 420 сувилагч, 212 эмнэлгийн тусгай дунд мэргэжилтэн 486 бусад ажилтан ажиллаж байна. Ковидын халдварын тархалтын эсрэг хариу арга хэмжээний баг, шинжилгээ, голомт, тандалт судалгаа, тусгаарлах байруудад БОЭТ, аймаг сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн сан, шүдний эмнэлгийн нийт ажилчдыг татан оролцуулж байна. Тодруулбал: Дархлаажуулалт хийгдэж байх үед өдөртөө 35 цэгт 260-280, одоо дархлаажуулалт хийгдэхгүй байгаа энэ үед 25 цэгт 160-180 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 32 шуурхай хариу арга хэмжээний багаас өнөөдөр хариу арга хэмжээнд 13 баг тандалт шинжилгээ хийж байна. Тусгаарлах байранд 2 баг, БОЭТ-ийн халдварт болон нэмэлтээр мэдрэлийн тасагт ковидын эмчилгээнд 13 багаас өнөөдөр 3 баг ажиллаж байна. Эрчимт эмчилгээний баг 6 баг бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Харин Орхон аймгийн Онцгой Комиссоос хийсэн урьдчилсан судалгааны дагуу өвчлөлийн тоо 7 хоногт 200-300 аар нэмэгдвэл нийт хүн амын 1 % буюу 1000 гаруй иргэн өвчилж, эмчилгээний 500 аас дээш шаардлагатай. Энэ хирээр ажиллах хүч шаардагдаж, эрүүл мэндийн салбарын эмнэлгийн ажилчдын ажиллах хүчний нөөц хүрэлцэхгүй хэмжээнд хүрч болзошгүй болоод байгааг ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээ мэдээллээ. Иймд иргэн та тэвчиж болох хорт зуршил, хөдөлгөөнөө хязгаарлаж, хайртай хүмүүсээ болон өөрийгөө хамгаална уу. Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13.2 дахь заалтад Гэрийн тусгаарлалт ажиглалтын журам зөрчсөн иргэнд Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.    
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа