Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ

Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн дугаар ангийн дуг

Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ
Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн дугаар ангийн дугаар салбарын харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэргий Ц.Наранчимэг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт хүргэгдэж амжилгүй салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй болжээ. Ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн хувьд энэ өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан учир Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ.  Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд аслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна. Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын  ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд одоогоор сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Монголын үрс маш олон болох болтугай!
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.