Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

Батлагдсан тохиолдлын 12.7%, гэр хороололд, 87.3% орон сууцны хороололд байна

Сүүлийн 24 цагийн дотор Орхон аймагт шинээр 5 тохиолдол батлагдлаа. Үүний хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн, гурав нь ойрын хавьтлаас илэрчээ.Ингэснээр Орхон аймагт нийт 205 тохиолдол бүрт

Батлагдсан тохиолдлын 12.7%, гэр хороололд, 87.3% орон сууцны хороололд байна
Сүүлийн 24 цагийн дотор Орхон аймагт шинээр 5 тохиолдол батлагдлаа. Үүний хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн, гурав нь ойрын хавьтлаас илэрчээ.  Ингэснээр Орхон аймагт нийт 205 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс өчигдөр эдгэж 10 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүн 131 боллоо. БОЭТ-ийн халдвартын тасагт  51 хүн эмчлүүлж байгаагаас 11 нь хүүхэд юм.  Нийт 31 гэр бүлийн 117 хүн буюу гэр бүлийн гишүүдийн 86,8% батлагдсан. Үүнээс 15 өрхийн гэр бүлийн гишүүд 100% батлагдсан байна. Эмчлэгдэж байгаа иргэдийн 51 хувь нь уушигны хатгалгаагаар хүндэрсэн ба эдгээр иргэд нь бөөрний архаг дутагдал, артерийн даралт ихсэх, чихрийн шижин хавсарсан өвчтэй эмчлэгдэж байна Батлагдсан 180 тохиолдлын 12.7%, гэр хороололд, 87.3% орон сууцны хороололд байна. Ковид 19 халдвараар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.