18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ
18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт хариулт өгч байна.  -Гуравдугаар сарын 30, 31-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдаж болох уу? -Тусгаарлалтын журмыг дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Шадар сайд боломжийг судлах үүрэг өгсөн. Энэ дагуу гуравдугаар сарын 30, 31-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн хоёр удаагийн шинжилгээ сөрөг гарвал 7 хоног тусгаарлахаар болсон.  -Халдварын шинж тэмдэг илэрсэн, гэртээ халуурч байгаа иргэн хаана хандаж, хэрхэн шинжилгээ өгөх вэ? -Шинж тэмдэг илэрсэн иргэн 100 дугаарт холбогдож, эхний ээлжинд биеийн байдлаа үнэлүүлэх хэрэгтэй. Хэрэв хүнд байвал ХӨСҮТ-өөс шууд очно. Хөнгөн байвал Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад холбогдох зөвлөмжөө авна. Шинжилгээг цаг авч өгнө. -Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим салбарын үйл ажиллагааг хязгаарласан. Энэ хүрээнд зах, худалдааны төвүүд хэрхэн ажиллах вэ? -Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 07-20:00 цаг хүртэл зах, худалдааны төвүүд нийт хүчин чадлын 50 хувиар тогтоож ажиллана.  -Хоолны газрууд зааландаа хүнд үйлчилж болох уу? -Рестораны хувьд зөвхөн гал тогоо ажиллаж, зааланд хүн хүлээн авахгүй. 50 хувьд хязгаарлаж, хоол хүргэлтийн ажил байж болно. -Шөнийн хөл хорио үргэлжлэх үү? -Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор лоунж, караоке, баарны үйл ажиллагааг хязгаарласан. Тиймээс энэ хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Нийслэлийн Засаг даргын өмнөх захирамж хүчингүй болсон. Нэгэнт баар, ресторан 22:00 цаг хүртэл ажиллахгүй тул хатуу хөл хорио тогтоохгүй. Гэхдээ хязгаарлахгүй байгаа гээд иргэд дураараа явна гэсэн үг биш. Эргүүл чиглэлийн дагуу ажиллана. -Үсчин, гоо сайхны газрууд хэрхэн ажиллах вэ? -Хүчин чадлынхаа 50 хувьд ажиллах бөгөөд 20:00 цаг хүртэл ажиллана. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтална.  -Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу? -Хөхүүл хүн вакцины эсрэг заалтгүй бол хийлгэж болно.  -Гадаадад вакциныхаа хоёр тунг аваад сар болсон иргэн тусгаарлалтад орох уу? -Хоёр тунгаа хийлгээд сар болсон иргэн бүртгэлээ хийлгээд тусгаарлагдахгүй.  -18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ? -Өнөөдрөөс эхлээд 18-аас дээш насны бүх иргэд вакцинжуулалтад хамрагдах боломжтой болж байна. Харьяа дүүрэгтээ байгаа дархлаажуулалтын цэгүүдэд очиж хүн хоорондын зайг барьж, хамрагдах боломжтой. Эхний тунг хийлгээд дархлаа тогтож байна гэсэн үг биш. Тиймээс хүн хоорондын зай барих, гараа угаах, амны хаалтаа зүүх гэх мэт халдвар хамгааллын дэглэмээ барих нь зүйтэй. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 80 цэгийг ажиллуулах бөгөөд хүмүүсийг нэг дор цуглуулахгүй байх үүднээс харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвөөс нэгдсэн зохион байгуулалтыг хийж байгаа учраас хороо, дүүрэгтээ хандах нь зүйтэй.  Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа