Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

АНХААР! Хачигт халдвараар БОЭТ-д ХОЁР хүн эмчлүүлж байна

Орхон аймагт хачигт халдвараар халдварласан 2 тохиолдол бүртгэгдэж,Орхон аймгийн БОЭТ-д эмчлүүлж байна. Өмнөх жилүүдэд хүний амь нас эрсэдсэн тохиолдол ч гарч байсан. Газарзүйн байрлалын хувьд Булган

АНХААР! Хачигт халдвараар БОЭТ-д ХОЁР хүн эмчлүүлж байна
Орхон аймагт хачигт халдвараар халдварласан 2 тохиолдол бүртгэгдэж,Орхон аймгийн БОЭТ-д эмчлүүлж байна. Өмнөх жилүүдэд хүний амь нас эрсэдсэн тохиолдол ч гарч байсан. Газарзүйн байрлалын хувьд Булган аймгийн Бугат, Хангал, Хутаг-Өндөр, Майнт, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумдад хачигт халдварын эрсдэлтэй бүсүүдэд тооцогддог. Хачигт халдвар нь хүн, малд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.  Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд хачигт энцефалит,  хачигт риккетсиоз, хачигт боррелиз гэсэн өвчин 2005 оноос бүртгэгджээ. Хачигт энцефалит нь төв мэдрэлийн систем гэмтээдэг, хоруу чанар ихтэй. Дамжуулагч нь хусны хачиг. Иймд иргэд хавар хусны шүүс бэлдэх, ямаа самнах, ууланд алхалт хийх зорилгоор хөдөө хээр, уул хад, ой модоор явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Нэгэнт хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг БОЭТ-ийн дарга Б.Батсүх анхаарууллаа.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.