Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Амиа алдсан цэргийн асуудлаар талбай дээр нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл

Амиа алдсан цэргийн асуудлаар талбай дээр нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Улмаар өчигдөр эмнэлэгт амиа алдсан. Амиа алдсан цэргийн ар гэрт хуульд заасны дагуу таван жилийн цалин хөлстэй тэнцэх мөнгө, оршуулгын зардлыг олгоно гэж Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлсэн. Энэ асуудлаар иргэн Г.Мөнхжаргал Сүхбаатарын талбай дээр цээж нүцгэн бүтэн цаг зогсож эсэргүүцлээ илэрхийллээ. Түүний хэлж байгаагаар, хүний амийг юман чинээ боддоггүй буруутай хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэлээ. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.