Г.Мядагханд: Аврал эрсэн зүрх бүхэнд зориулагдсан нийтийн төлөөх мэргэжил бол эмчийн мэргэжил
Г.Мядагханд: Аврал эрсэн зүрх бүхэнд зориулагдсан нийтийн төлөөх мэргэжил бол эмчийн мэргэжил
Бусдад хүн бэлэглэх, эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үүргийг хуулиар биш чин сэтгэлдээ өргөсөн тангарагаараа хүлээсэн хүмүүс бол эмч нар билээ. Бид энэ өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийн дарга, их эмч Г.Мядагхандын мэргэжлээрээ бахархах бахдал, хүндлэлийн талаар сурвалжилсан юм. Юуны өмнө танд дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе! Та эрүүл мэндийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна? Энэ мэргэжлийг сонгосон нь ямар нэг утга учиртай юу?     Би эрүүл мэндийн салбарт 24 дэхь жил ажиллаж байна. Үүнээс  20 жилийг өрхийн эмнэлэгт ажиллаж, бусдын өвчинг оношлож, эмчилж бас зөвлөж байна. Ээж минь эмнэлгийн тогооч байсан. Ухаан орсон цагаасаа ээжийгээ дагаж ихэнх цагаа эмнэлэг дээр өнгөрүүлдэг байлаа. Цагаан нөмрөг,чагнуур зүүсэн эмч миний хүсэл мөрөөдлийг багаас минь хөтөлсөн. Ажлын гараагаа хаанаас эхлэж байсан бэ? Мөн өрхийн эмч бусад эмч нараас онцлогтой юу?  Би Булган аймгийн Бугат сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн. Энэ салбар өөрөө шатлалтай. Анхан шатны өрхийн эмчдээ л хүн өөрийн амьдралд болохгүй байгаа бүх асуудлаа итгэл хүлээлгэн дэлгэж, хуваалцдаг.  Өрхийн эмч гэдэг чинь багийнхаа иргэдийн гэр бүлийн гишүүн шиг болсон байдаг. Тийм хүмүүсийн эрүүл мэндийн болоод амьдарлын нууцыг хадгалж, хайр хүндлэлийг хүлээнэ гэж бодохоор амьдрал минь илүү хариуцлагатай, бас утга учиртай байдаг. Тйим ч учраас би энэ мэргэжилдээ хайртай. Хүн амьдарлынхаа хугацаанд ажил, амьдралаас суралцаж байдаг. Таны хувьд? Цагаан нөмрөг нөмөрсөн хүн бүр эмч болчихдоггүй. Багадаа л 10-15 жил чин сэтгэл, эзэмшсэн мэргэжлээ хослуулан, ажилдаа дурлаж байж, одоо л нэг эмчийн дөртэй болдог гэж би ажигласан.  Би ч гэсэн одоо л эмч болж байна. Ялангуяа анхан шатны өрхийн эмч нар зорьж ирсэн хүнээ зөв уншиж, шаардлагатай зөвлөгөө өгч, ярилцаж сэтгэлийг нь өргөхөд өөрөө сэтгэлзүйн хувьд бэлэн байх ёстой. Ер нь мэдрэгддэг. Нүүрэнд нь өвдөлтийн балл нь тодорчихсон хүнтэй яриад суух биш, өвдөлтийг нь намдаачих юмсан. Зөв чигт нь хөтлөөд өгчихсөн. Эсвэл ярилцмаар байгаа хэн нэгнийг сонсоод, зөвлөчихсөн гээд өдөр тутамдаа л суралцдаг даа. Энэ мэргэжилээр ажиллахад хүнд хэцүү байсан, эсвэл илүү ажил мэргэжилдээ шулуудаж, ажиллах зориг өгсөн зүйл байдаг уу? Намайг 4-р курсийн оюутан, эмч болоогүй байхад аав минь хүндээр өвдөж, надаас аврал эрж байсан. Тэр үед  мэдлэг боловсрол аавыгаа эмчлэх хэмжээнд хүрээгүй байсан юм. Тиймээс сайн эмч болъё гэж зориг шулуудсан. Өөрөө ч хүсч сонгосон байсан тул илүү сайн эмч болно гэсэн зорилго тавьж билээ. Зорилгоо ч биелүүлсэн гэж боддог. Аврал эрсэн зүрх бүхэнд зориулагдсан бүх нийтийн төлөөх мэргэжил бол эмч. Мэргэжлээ ойлгож, өрөөлийг өөр шигээ, үр хүүхдээ, эцэг эхээ харж байгаа юм шиг энэрэх нь эмч хүнд байх ёстой эрхэм чанар гэж  үздэг. Залуу хойч үе, шинэ үеийн эмч нартаа хандаж юу гэх вэ?  Шинэ залуу эмч, эмчийн мэргэжлийг сонгон суралцаж  байгаа дүү нартаа хандаж хайр энэрэл, чин сэтгэл , мэргэжлээ хослуулж байж эмч болдог юм шүү гэдгийг санаж яваарай л гэж хэлье дээ. Баярлалаа, танд амжилт хүсье. Баярлалаа. Энэ ярилцлагыг үзэж байгаа нийт эрүүл мэндийн салбарын ажилчиддаа мөн баярын мэнд хүргэе. Ярилцсан: А.Саранчимэг No description available.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хайрга гацсанаар зам гацав
Хайрга гацсанаар зам гацав
5-р сар. 26, 2025, 4:55 p.m.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа