Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Мал төллөлт, төл бойжилт хэвийн үргэлжилж байна

Орхон аймагт өвөлжилт хүндэрсэн ч, мал аж ахуйн хаваржилт, мал төллөлт, төл бойжилт хэвийн үргэлжилж байна. Мөн малчдад малын зүй бус хорогдол харьцангуй бага байгааг малчид хэлж байна. Орхон аймагт

Мал төллөлт, төл бойжилт хэвийн үргэлжилж байна
Орхон аймагт өвөлжилт хүндэрсэн ч, мал аж ахуйн хаваржилт,  мал төллөлт, төл бойжилт хэвийн үргэлжилж байна. Мөн малчдад малын зүй бус хорогдол харьцангуй бага байгааг малчид хэлж байна.  Орхон аймагт энэ жил 1200 гаруй малчин, мал бүхий иргэдэд нийт 136 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Цас эрт хайлсан учир малаа бэлчээрлүүлэх боломжтой болсон. Төллөх буюу, төллөсөн малдаа өвс тэжээл тавьж өгч тэжээж байна.  Орон нутгаас өвөлжилт хүндэрсэн, мөн цар тахалтай холбоотойгоор малчдын хаваржилтыг хүндрүүлэхгүй байх зорилгоор аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг үнэ төлбөргүй олгосон. Мөн малчдаа дөрвөн удаагийн эргэлтээр эргэж, эрүүл мэндийн үзлэг, нийгмийн даатгалын үйлчилгээг хотонд нь хүргэж ажилласан байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.