Д витамины талаар мэдвэл зохих зүйлс
Д витамины талаар мэдвэл зохих зүйлс
Удаан хугацааны туршид Д витамин ихээр дутагдсанаас хоол боловсруулах замаас кальци, фосфорын шимэгдэлт буурч улмаар өсч буй бие махбодийн яс зөөлрөх өвчнийг сульдаа \/рахит\/ rickets гэнэ. Д витамин дутагдахад хоол боловсруулах замаас нийт кальцийн ердөө л 10-15 хувь нь цусанд шимэгдэнэ. Иймд өсөлт хоцрох буюу хүүхдийн жин, өндөр хэвийн хэмжээнээс бага байх, булчин сулрах, яс зөөлөрч хэлбэр дүрсээ алдах (дөрвөлжин толгой, майга эсвэл Х хөл, бугуй, шагай, өвдөгний үеэр бүдүүрэх, хавирганы яс-мөгөөрсний үе бүдүүрэх – сампингийн эрхний шинж) нь энэ өвчний үндсэн шинж юм. Булчин суларч яс зөөлөрснөөс шалтгаалан хүүхэд мөлхөх, хөлд орох нь хоцрох, суух болон явахад хөл нь өвдөх, сүүн шүд цоорох шинжүүд илэрнэ. Цусан дахь кальцийн хэмжээ хэт багассанаас булчингийн таталт илэрч болно. Түүнчлэн сульдаатай хүүхэд өвчлөмтгий байхаас гадна аливаа өвчнөөр илүү хүнд өвчилдөг.Дан хөхөөр хооллодог хэрнээ Д витамин уудаггүй, агаар салхинд гардаггүй, дутуу төрсөн, 6 сар хүрээд нэмэгдэл хоолонд ороогүй, бор арьстай, элэг ба бөөрний хүнд өвчтэй, уналт таталтын эм (үүнд люминал буюу фенобарбитал орно), гормон байнга хэрэглэдэг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байх нь рахитаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болно.Хүүхэд 2 нас хүртлээ рахитаар өвчилж болох боловч 3-6 сартай хүүхэд хамгийн өндөр эрсдэлтэй.Рахитаас урьдчилан сэргийлэхийн тулд эх жирэмсний хугацаанд пренаталь витамин тасралтгүй уух, гүйцэт төрсөн бол 14 хоногтойгоос, дутуу төрсөн бол төрсөн өдрөөс нь Д3 витаминыг хоногт 400 олон улсын нэгж \/междунароная единица\/ international unit-ээр өдөр бүр 3 нас хүртэл нь уулгах хэрэгтэй. Харин Д2 витамины идэвх Д3 витамины идэвхийн 30 хувьтай тэнцэх тул 3 дахин өндөр тунгаар буюу 1200 нэгжээр уулгана. Спирт агуулсан бэлдмэлүүдийг хүүхдийн эрүүл мэндэд хортой тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хорилгодог. Түүнчлэн 6 сартайгаас нэмэлт хоолонд оруулж өдөрт 2 аяга сүү, түүнтэй тэнцэх сүүн бүтээгдэхүүн идүүлэх шаардлагатай. Д витамин хүүхдийн уураг тархины хөгжилд нэн шаардлаатай бөгөөд бага насандаа Д витамин байнга уух нь уураг тархины хөгжилд сайнаар нөлөөлж цаашид сэтгэцийн хувьд эрүүл байх нэг нөхцөл болдог. Д нь тосонд уусдаг витамин бөгөөд энэ нь бие махбодид хуримтлагддаг гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнээс загас Д аминдэмээр баялаг бөгөөд өндөгний шар, үхрийн элэгэнд бага хэмжээгээр агуулагддаг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд энэхүү аминдэм агуулагддаггүй.Олон найрлагатай (мультивитамин) сонгохдоо Д витамины агууламжийг нь харах ёстой. Д витамины тун бага тохиолдолд хоногийн хэрэгцээг нь хангахын тулд заавраас нь ихээр уулгах нь бусад витамины тун ихсэх (ялангуяа А) аюултай. Илүүдэл жинтэй\/тарган, таталтын эсрэг эм байнга уудаг, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас гадаа гарах боломж хомс, элэг бөөрний архаг өвчтэй хүүхдэд эмч илүү өндөр тун бодож зөвлөдөг.Сүүлийн жилүүдэд цэцэрлэг, сургуулийн насныхан зурагт, компьютер, видео тоглоом тоглох нь эрс ихсэж гадаа тоглох нь багассан, цэцэрлэг \/сургууль руугаа, гэртээ алхаж очихын оронд машин автобусаар явах болсон, сүүний оронд ундаа, жүүс уух болсон зэрэг шалтгаанаар тэдэнд ч рахитын шинж илрэх болсныг хөгжсөн орнуудын хүүхдийн эмч нар анхааруулж байна. Эх сурвалж: ЭХЭМҮТ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа