Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо

"Ковид-19"халдвар Улаанбаатар хотод эрчимтэй нэмэгдэж, өөр бусад аймаг орон нутагт бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Орхон аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 1-нийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо
"Ковид-19"   халдвар Улаанбаатар хотод эрчимтэй нэмэгдэж, өөр бусад аймаг орон нутагт бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Орхон аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 1-нийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, тоглолт байгуулахыг Орхон аймгийн Онцгой комиссоос хориглолоо. Орхон аймаг нь өнөөдрийг хүртэл хугацаанд  төрийн албан хаагчид, ард иргэдийнхээ хичээл зүтгэлээр халдварын голомтыг хумиж, "Ногоон бүс"  болсон ч эрсдэл ойрхон байгааг улсын болоод аймгийн онцгой комисс сануулсаар байна.   Гуравдугаар сарын 5-наас 8-ныг хүртэл МХГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, багийн ажлын албаны хамтарсан шалгалтыг худалдаа үйлчилгээний  аж ахуй нэгжүүдэд явуулахад аймгийн Засаг даргын захирамж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 9 байгууллагын тусгай зөвшөөрлийг түр хураахад хүрсэн талаар Орхон аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар мэдэгдлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.