Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ХЭҮК цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж эхэллээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст ажиллаж, цагдаагийн алба хаагчдын

ХЭҮК цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж эхэллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст ажиллаж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн энэ хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагч, ажилтнуудтай уулзаж, хөдөлмөрийн орчин, нөхцөл байдлын талаар тодруулж, асуулга авч, ажиглалт, дүн шинжилгээ хийж байна.   Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2015 онд цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд явуулж, "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-д тусган УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн тогтоол шийдвэр гаргуулж байсан удаатай. Сүүлийн жилүүдэд буюу 2020 онд уг тогтоолын хэрэгжилтийг ЦЕГ-тай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд дахин шалгаж байсан юм. Энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлсэн байдаг.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.