ХУЛАН АДУУ 65 ЖИЛИЙН ДАРАА ТАЛ ХЭЭРТ ЭРГЭН ИРЛЭЭ
ХУЛАН АДУУ 65 ЖИЛИЙН ДАРАА ТАЛ ХЭЭРТ ЭРГЭН ИРЛЭЭ
Хулангийн тоо толгойг ойролцоогоор 60,000 орчим гэж эрдэмтэд тооцоолдог бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан жагсаалтад ховордож болзошгүй ангилалд багтдаг Монгол орны говийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг саадгүй болгох, хамгаалах чиглэлээр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) өнгөрсөн жилүүдэд олон ажил хийсний үр дүн гарчээ. Тодорхой хэлбэл, 1955 онооос хойш буюу 65 жилийн дараа өргөст торноос болж популяци нь хумигдсан ч хулан адуу анх удаа төмөр замын зүүн талд гарсан байна. Тус нийгэмлэгийн Байгаль хамгааллын захирал Кирк Олсон “Бид хуланг тал хээрт эргэж ирж буйг баримтжуулсан нь дэлхий дахинд зарлан мэдэгдэх онцгой үйл явдал боллоо” хэмээн  дүгнэсэн байна. 1955 онд төмөр зам ашиглалтанд орсноос хойш хулан адуу нь төмөр замын торон хашааг нэвтлэн Монгол орны зүүн талын бэлчээрт хүрч чадахгүй байсан юм. Өргөст тор саад болдог талаар 2000 он гартал эрдэмтэд маргалддаг байлаа. Харин олон жилийн судалгаагаар төмөр замын хоёр талын тор болон манай хилийн дагуух өргөст торууд цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд маш том саад бэрхшээл болдог нь нотлогджээ. Нүүдлийн амьтдад тулгарч буй эмгэнэлт хувь тавилан хулан адууг бас тойрсонгүй. Судалгаанаас харахад, 2013-2018 оны хооронд хулан, цагаан зээр зэрэг амьтанд GPS ашиглан хүзүүвч зүүж, нүүдэл шилжилт хөдөлгөөнд нь мониторинг хийжээ. Хулан адууны нүүдэл шилжилт хөдөлгөөн нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хашаа хүрээд буцдаг нь тогтоогдсон байна. Мөн төмөр замын дагуу Замын-Үүд хүртэл явж судалгаа хийхэд торонд өлгөгдсөн асар олон зээрийн сэг тоологдсон байна.  Угаас байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалан цөөрсөөр байгаа амьтад ийнхүү нүүдэллэх замдаа үхэж байгаа нь харамсалтай. Гарцын ойролцоо 85 автомат камер байршуулсны нэгэнд дан ганц хулан биш хар сүүлт, цагаан зээр төмөр замын тор авсан хэсгээр орж гарч буйг баримтжууллаа Иймд Улаанбаатар төмөр замын дагуу “Зэрлэг амьтдад ээлтэй” хэлбэрээр торон хашааны загварыг хэсэг газарт өөрчлөх, цаашлаад хуланд зориулсан гарцыг бий болгохоор туршилтын нэг жилийн төслийг эхлүүлсэн билээ. “Оюу Толгой “ ХХК-ийн санхүүжилтээр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, ШУА, БОАЖЯ, ЗТХЯ, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах (CMS) конвенц зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хулангийн нүүдэл шилжилт хамгийн их төвлөрдөг газруудад буюу хоёр хэсэг газарт хуланд зориулсан гарц бий болгосон байна. Эдгээр гарцын ойролцоо 85 автомат камер байршуулсны нэгэнд нь өнгөрсөн гуравдугаар сард хулан гарсан нь бичигджээ. Түүнчлэн ганц хулан биш, хар сүүлт, цагаан зээр төмөр замын тор авсан хэсгээр орж гарч буйг баримтжуулсан байна. Дэлхий даяар хурдны зам, төмөр зам, хий дамжуулах хоолойн барилга байгууламжийн давхцалаас үүдэлтэй амьдрах орчны хуваагдал нь биологийн олон янз байдлыг алдагдуулахад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг юм. Говь-тал хээрийн экосистем нь манай гарагийн хамгийн том бэлчээрийн экосистемүүдийн нэг бөгөөд олон улсын худалдааг хөнгөвчлөх шинэ тээврийн коридорууд баригдсанаас болж амьдрах орчин нь хуваагдах аюулд эдгээр зүйлүүд өртсөөр байна. Хулангийн тоо толгойг ойролцоогоор 60,000 орчим гэж эрдэмтэд тооцоолдог. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан жагсаалтад ховордож болзошгүй ангилалд хамаарагддаг байна. Мөн говь-хээрийн экосистем нь ойролцоогоор 850,000 хавтгай дөрвөлжин км нутаг бөгөөд 1,000,000 гаруй цагаан зээр энд бий. Энэ талаар биологичид “Хулан төмөр замын зүүн талд гарснаар говь-хээрийн экосостемийг дахин холбох эхлэл тавигдлаа. Одоогоор говь-хээрийн экосистемд сөргөөр нөлөөлөх дэд бүтцийн хөгжлийн олон хүчин зүйл зэрэгцэн бий болж, амьдрах орчин, тоо толгой мөн чанарт нь нөлөөлөх болсныг цаашид сайтар анхааран, судлах шаардлагатай” хэмээн зөвлөж байна.Ц.Цэвээнхэрлэн  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа