Суултуурын ус татахад вирусийн халдвар нэг метр хүрээнд цацагдах эрсдэлтэй
Суултуурын ус татахад вирусийн халдвар нэг метр хүрээнд цацагдах эрсдэлтэй
Суултуурыг нээлттэй чигээр нь ус татахад усан дуслууд хүн амьсгалах хэмжээнд буюу ойрын нэг метрт цацагддаг бөгөөд ингэснээр коронавирус болон бусад вирусийн гаралтай өвчин дамжуулах эрсдэл үүсгэдэг хэмээн судлаачид баталж байна. Хятадын Янжөү их сургуулийн эрдэмтэд туршилт, судалгаа хийсний эцэст суултуурыг нээлттэй чигээр усыг татахад усны жижиг дуслууд хүний толгой хүрэх хэмжээнд буюу нэг метр орчим хүрээнд дээш болон эргэн тойронд цацагддаг болохыг олж мэджээ. Харин суултуураа хаах нь үүнээс сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга аж. Ялангуяа цар тахал үүсгэгч коронавирус бол агаарт тарсан жижиг усан дуслуудаар халдварладаг вирус билээ. Усан дуслууд гэдэгт халдвар авсан хүнийг ярих, ханиах үед үсэрсэн шүлсний дуслуудаас гадна өтгөн, шингэний ялгадсууд бас орох билээ. Гэвч ялгадсаар коронавирус халдварлах боломжтой эсэх нь одоохондоо бүрэн тодорхой болоогүй байна. Мөн өөр олон улсын эрдэмтэд ч ялгадас, бохир усаар коронавирус дамжих чадвартай эсэхийг олж мэдэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа билээ. Өөр олон вирус ялгадсаас тарсан дуслуудаар дамжин хүний ам, хамар луу орж халдварлах чадвартай байдгаас үзэхэд коронавирус ч гэсэн энэ замаар халдах эрсдэлтэй гэж болгоомжлоход илүүдэхгүй юм. Суултуурын ус татах үед ус суултуурын ханыг цохиж, улмаар олон тооны жижиг дуслуудыг ойр орчимд цацдаг байна. Тэрхүү дуслууд маш жижиг хэмжээтэй тул агаарт бүтэн минут орчим тогтдог хэмээн Жи Шиан Ван болон түүний багийнхан туршилтаар баталжээ. Мөн Бристолын их сургуулийн судалгааны төвийн доктор Брайан Бздекийн хэлснээр, коронавирус ялгадсаас халдварладаг эсэх талаар нотолгоо одоохондоо байхгүй гэдэг нь маш их эрсдэлтэй гэсэн үг аж. Тэрбээр “Судлаачдын зөвлөж буйгаар хүмүүс аль болох боломжийнхоо хэрээр усаа татахдаа суултуураа хаах болон хэрэглэхээсээ өмнө арчиж, дараад нь гараа заавал угаах шаардлагатай. Судалгаанаас үзвэл хэчнээн коронавирус энэ замаар халдварладаггүй байсан ч дээрх аргыг дагавал өөр олон вирусийн халдвараас сэргийлэх ашигтай” хэмээн ярьжээ. Эх сурвалж: BBC.COM
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа