Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Барилгын хавтан нурж 50 гаруй насны нэг иргэн нас баржээ

Өнөөдөр барилгын хавтан нурж, гурван хүн дарагдаж, нэг хүн нас барсан ноцтой осол гарсныг бид өмнө мэдээлсэн. Угослын талаарнийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар&ldq

Барилгын хавтан нурж 50 гаруй насны нэг иргэн нас баржээ
Өнөөдөр барилгын хавтан нурж, гурван хүн дарагдаж, нэг хүн нас барсан ноцтой осол гарсныг бид өмнө мэдээлсэн. Уг  ослын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт барилгын хавтан нурж хүн дарагдлаа гэсэн дуудлага 09:10 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын аврах ангийн нэг, хоёрдугаар анги ирж ажиллалаа. Нурангид гурван хүн дарагдаж, нэг хүн нас барлаа.  Барилгын хавтан нурж, гурван иргэн гэмтсэн. Хоёр иргэн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа. 50 гаруй насны нэг иргэн нас барсан. Нийслэлийн аврах ангийн бүлэг цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өглөө. Аврах ажиллагаанд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын алба хаагчид гурван техник хэрэгсэлтэйгээр ажилласан. УБЕГ-ын захиалгаар “Хос бар” компани барилгын ажлыг гүйцэтгэж байсан. Одоогоор ослын газар цагдаагийнхан болон мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна. Тус барилгыг цагдаагийн хамгаалалтад авсан" гэсэн тайлбарыг хийлээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.