САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД “НО” ИЛЭРСЭНГҮЙ
САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД “НО” ИЛЭРСЭНГҮЙ
УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 24-нд болно. Энэ удаагийн сонгуулийн үйл явцад Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс таван чиглэлээр мониторинг хийж эхлээд байна. Энэхүү судалгааны дүнгийн талаар Нээлттэй нийгэм  форум ТББ-аас танилцуулсныг тоймлон хүргэе. САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД “НО” ИЛЭРСЭНГҮЙ 2012 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад гарсан томоохон өөрчлөлт бол автоматжуулсан системийг нэвтрүүлсэн юм. Сонгогчдын саналыг гараар биш автоматаар тоолох болсноор болзошгүй эрсдэлээс сэргийлнэ гэж үзсэн юм. Энэ удаагийн ээлжит сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд техник хэрэгсэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаанд  нам, эвсэл, ТББ-уудаас томилсон хөндлөнгийн ажилагч нар хяналт тавьжээ. Нам эвслийн ажиглагчдын хувьд 19 нэгжээс тав нь хөндлөнгийн ажиглалт хийж байгаа нь хангалтгүй гэж үзсэн байна. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны ачуулахаар бэлтгэсэн санал тоолох төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонголт хийж тест хийжээ. Ингэхдээ  нэр дэвшигч тус бүрд өгсөн саналыг бүрэн уншиж байгаа эсэх, холимог байдлаар уншуулах, илүү санал бөглөсөн, өөр тойргийн, хүчингүй хуудас уншуулсны дараа, цахилгаан тасарсан үед аккумлятороор ажиллах, CF картын нэг нь байхгүй ажиллаж байгаа эсэх, зургийн файл тулгалт хийх шалгалтуудыг туршиж үзэхэд ямар нэгэн “но” илрээгүй байна.  Өөрөөр хэлбэл, дээрх дурдсан тестийг сонгуулийн  санал тоолох төхөөрөмж бүрэн давсан байна. СОНГУУЛИЙН 19 ХЭСГИЙН ХОРООНД 42.517 СОНГОГЧИЙН МЭДЭЭЛЭЛ БАЙНА УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотой нэг асуудал бол сонгогчийн бүртгэл. Сонгуулийн 19 хэсгийн хороонд 42.517 сонгогчийн мэдээлэл байна. Үүнээс 11 хэсгийн 25122 иргэний мэдээллийг энэ сарын 8-10-ны өдрүүдэд шалгахад зарим хаяг дээр 20 хүн бүртгэлтэй хаяг дээр хоёр хүн оршин суудаг, нэг хаяг дээр 49 сонгогч бүртгэгджээ. Сонгогчдын нэрийн жагсаалт иргэний нийгмийн ажиглагчдад нээлттэй биш, өргөн хүрээнд хяналт тавих боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасанчлан сонрогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг зөвхөн нам, эвсэл, нэр дэвшигчид авч хянах боломжтой. Харин иргэний нийгмийн ажиглагчид зөвхөн танилцах боломжтой байгаа нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 28 хорооноос дөрвөн хороо буюу сонгуулийн 19 хэсгийн хороог сонгож ажиллажээ. Үүнээс 11 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалттай танилцжээ. Ингэхдээ зөрчилтэй байж болзошгүй 11 хаягт шалгалт хийхэд найман хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж олгоогүй байна. ФЭЙСБҮҮКТ ГУРВАН ПОСТ ТУТМЫН НЭГ НЬ ТӨЛБӨРТЭЙ БАЙВ Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ ТББ-аас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар анх удаа нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийжээ. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд хоёр сарын хугацаанд нийгмийн сүлжээнд \/фэйсбүүкт\/ нэр дэвших магадлалтай гэж үзсэн зарим талууд төлбөртэйгээр сонгуулийн сурталчилгаагаа түгээсэн тохиолдлыг түүвэрлэн авч баримтжуулжээ. Ингэхдээ УИХ-ын сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай 10 хүн, 6 нам эвслийг сонгон авчээ. Ажиглалтын дүнгээс үзвэл нэр дэвших магадлалтай гэж үзсэн 10 этгээдийн нийтэлсэн 3 пост тутмын нэг нь төлбөртэй мэдээлэл байжээ. Төлбөртэй постууд нь төвийг сахисан хандлагатай, зураг, видео давамгайлж байжээ. Зарим нь өөрийн албаны ёсны пэйжээр шууд биш тохиолдолд “дэмжигчийн” гэсэн тодотголтой пэйжээр сурталчилгаа хийх нь түгээмэл байжээ.   МАН ХАМГИЙН ИХ ХАНДИВ АВЧЭЭ Үндэсний аудитын газар нийт 27 улс төрийн намын 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны гуравдугаар сарын 1-н хүтэл хугацаанд хүлээн авсан хандивын тайланд дүгнэлт хийжээ. Тодруулбал, найман нам хандив хүлээн авч, 19 нам хандив хүлээн аваагүй буюу тайлагнаагүй байна. Намууд хэчнээн төгрөгийн хандив цуглуулав МАН хоёр тэрбум 35 сая төгрөг АН 164 сая МАХН 5 сая Шударга иргэдийн нэгдсэн нам 18.3 сая Зүй ёс нам 4.6 сая Бусад нам 1 сая төгрөгөөс доош хандив хүлээн авчээ. Гэвч олон нийтэд ил болгоод буй дээрх тайлан мэдээлэлд зардлын дансанд хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг дурдаагүйг Бодлогод залуусын хяналт ТББ-аас онцолжээ. Өөрөөр хэлбэл, хандивын тайлан хүлээн авах маягт хэт ерөнхий, зарим мэдээллийг унших боломжгүй болгосон байгаа нь нам эвсэл сонгуулийн зардлаа ямар эх үүсвэрээс бүрдүүлж байгаа нь тодорхойгүй байна гэж ТББ-ынхан дүгнэжээ. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн компанит ажлын санхүүжилтэд хяналт тавих мониторингийн ажлыг Бодлогод залуусын хяналт ТББ хариуцан ажиллаж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлэхээс дуусах, сонгуулийн зардлыг тайлагнах, ил тод болгох хүртэл нийт зургаан сарын хугацаанд үргэлжлэх юм байна.                                 ДАЛД СУРТАЛЧИЛГААГААР МАН ТЭРГҮҮЛЖ АН УДААЛАВ Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл их цацагдаж байжээ. МҮОНТ-ийн хувььд сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа 82 хувийг эзэлж байсан бол “25 дугаар суваг” телевизэд 92 хувьтай байжээ. Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд  МАН 52 хувиар тэргүүлсэн бол АН 19 хувиар удаалжээ. Харин телевизүүд сонгогчдын боловсролд анхаарал хандуулах нь сул байжээ. Нэр дэвшигч, сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 2-нд албан ёсоор эхлэхээс өмнө буюу зургадугаар сарын 8-10-нд таван телевизийн 271 цаг 05 минут 59 секундын нэвтрүүлэгт мониторинг хийжээ. Үүний 36 цаг 21 минут 46 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байжээ. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 39 хувийг АН, 15 хувийг МАН-ын мэдээлэл эзэлсэн байна. Харин бусад телевизүүдийн хувьд  МАН-ын тухай мэдээлэл дунджаар 51 хувиар давамгайлжээ. Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр АН 53 хувь, МАН 31 хувийг эзэлжээ. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 22 хувь байсан бол ТВ-9 тв намуудад хуваарилсан цагийнхаа зургаан хувийг оноожээ. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСНЭЭР ДАЛД СУРТАЛЧИЛГАА БУУРЧЭЭ "Глоб Интернэншл" ТББ-аас сонгуулийн албан ёсны суртачилгаа эхэлсэн үе буюу зургадугаар сарын 11-13-нд телевизүүдийн мэдээлэлд мониторинг хийжээ. МҮОНТ, ТВ9, MN25, ТВ5,  UBS гэсэн таван телевизийн 268 цаг 43 минут 20 секундийн нэвтрүүлгийн 39 цаг 38 минут 44 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байжээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх дүнтэй харьцуулахад МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн хэмжээ эрс өссөн бол эсрэгээрээ арилжааны бусад телевизүүдэд буурсан үзүүлэлттэй байна. Телевизүүдийн нийт дүнгээс харахад эрх баригч МАН-ын тухай мэдэлээл 37 хувиар давамгайлсан хэвээр байсан бол сөрөг хүчин АН дундаж дүнгээр 30 хувийг эзэлж байжээ. Албан ёсны сурталчилгаа эхэлснээр телевизүүдийн далд сурталчилгаа буурсан байна. Тухайлбал, 25 дугаар суваг телевизийн далд сурталчилгаа 92-40 хувь хүртэл, UBS телевиз 80-4 хувь хүртэл буурсан дүн тэй гарчээ. эх сурвалж: news.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив