Нам, эвсэл, нэр дэвшигч нь (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг дагана
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР(КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЖУРАМ Нам, эвсэл, нэр дэвшигч дараахь эрхтэй:
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР(КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЖУРАМ
Нам, эвсэл, нэр дэвшигч дараахь эрхтэй:
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, сахин биелүүлбэл зохих арга хэмжээний талаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах;
Эрх бүхий байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар эрх бүхий байгууллагуудад санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх.
Нам, эвсэл, нэр дэвшигч нь дараахь үүрэгтэй:
Сонгуулийн үйл ажиллагааны үед мэргэжлийн байгууллагаас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан журам, заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг сахин биелүүлэх;
Ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллуулах;
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцах.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0