Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
"СОНГУУЛЬ-2024"

Ухуулах байранд дараах зүйлсийг анхаарна

Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд түүнд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэдийг нэг ширхэг амны хаалтаар хангах бөгөөд амны хаалт нь сурт

Ухуулах байранд дараах зүйлсийг анхаарна
Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд түүнд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэдийг нэг ширхэг амны хаалтаар хангах бөгөөд амны хаалт нь сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно. Ухуулах байранд ороход хүний биеийн халууныг хэмжиж, гарыг спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлнэ. Ухуулах байранд ажиллагсдын биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа хэмжиж, бүртгэнэ. Ухуулах байранд хүн хооронд 1,5-2 метрийн зай барина. Иргэд хоорондоо биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана. Ухуулах байранд иргэдийг суух боломж нөхцөлөөр хангасан сандлыг заавал байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна. Ухуулах байранд чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, 30 минут тутамд 10-аас доошгүй минут агаар сэлгэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ. Ухуулах байранд ажиллаж байгаа иргэд нэг удаагийн бээлий өмсөнө. Ухуулах байранд 18 насанд хүрээгүй хүнийг оруулахыг хориглоно. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.