УОК: Тусгаарлалтын 21 хоногийн тоог бууруулахгүй
Олон улсын байгууллагууд Covid-19-ийн тусгаарлалтын 21 хоногийн тоог бууруулахыг зөвлөжээ. Гэхдээ Монгол Улсад гадаадаас ирж буй иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дэх удаагийн шинжилгээгээр буюу 18,
Олон улсын байгууллагууд Covid-19-ийн тусгаарлалтын 21 хоногийн тоог бууруулахыг зөвлөжээ. Гэхдээ Монгол Улсад гадаадаас ирж буй иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дэх удаагийн шинжилгээгээр буюу 18, 19 хоногийн дараа вирус илэрч байна. Иймээс энэхүү эрсдэлийг тооцон тусгаарлалтын хоногийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргасныг УОК-ын гишүүд дэмжив. Үүний зэрэгцээ, Монгол Улс нь эм, эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы нэг сарын нөөцтэй байгаа ажээ.
Covid-19-ийн халдвар Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөж, лабораториор баталгаажсан нийт 194 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 89 нь эдгэсэн бөгөөд улсын хэмжээнд дотооддоо нэг ч халдвар илрээгүй байгаа юм.
Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй, нийт өвчлөгсдийн 89 хувь нь ОХУ-аас орж иржээ. Дэлхий дахинд халдвар тархаж, Монгол Улс дотооддоо холбогдох арга хэмжээ авч эхэлснээс хойш 17 мянга 694 хүнд тус өвчний нарийвчилсан болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн байна.
ЭМЯ-ны мэдээлж буйгаар, хэдийгээр тохиолдлуудыг хянаж байгаа ч сэрэмж алдахгүйн тулд долоо хоногт 75-98 хүнд санамсаргүй түүврийн аргаар дотооддоо түргэвчилсэн оношилгоог тогтмол хийж байна. Цаашид тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг ард иргэд чандлан сахих хэрэгтэй гэдгийг зөвлөж буй.
Халдвартай иргэдийг нэг бүр нь 4 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг ээлжээр эмчилж, эмчилгээ дууссаны дараа ХӨСҮТ-дөө 14 хоногийн тусгаарлалтад орсноор буцаж ажилдаа орох байдлаар халдварын анхны тохиолдол илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш улаан бүсэд 200-аад эмч, эмнэлгийн ажилчид байнгын ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0