Судалгаагаар 5-17 насны 957 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
Судалгаагаар 5-17 насны 957 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын өдөр маргааш буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тохиож байна. Дэлхий дахинд КОВИД-19 цар тахал гарсан энэ үед Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэхүү хямралыг даван туулахын тулд “Ковид 19 цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье” хэмээн уриалж байна. Манай Улсын нийт хүн амын 36.5 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.  Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд 1439 цэцэрлэгт 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 820 сургуульд 640.4 мянган сурагч суралцаж байна. 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хариуцлага тооцох зохицуулалтууд хуульчлагдсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг олон улсын хэмжээнд нийцүүлэн 15 нас болгосон гэх зэрэг хууль эрх зүйн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн. Гэвч хүүхдүүд хөдөлмөр эрхэлсээр байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны 5 жил тутамд хийдэг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 5-17 насны нийт 12.273 хүүхдийн 7.8 хувь буюу 957 хүүхэд нь хөдөлмөр эрхэлж байна гэжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. 2018 онд Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хамтран “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-аар хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байр, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй салбарын аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг 1270 объектыг хамруулан хамтран зохион байгуулж, тандалтаар албан бус секторт нийт 495 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг илрүүлсэн байна. 2019 онд нийт ресторан баар, караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 395 аж ахуй нэгж, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 368 аж ахуй нэгж, массаж, сауны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 70 аж ахуйн нэгж, нийт 833 аж ахуйн нэгж хамрагдсан. Шалгалтын явцад насанд хүрээгүй 17 иргэнийг хориотой ажлын байранд ажиллаж байсныг илрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлуулж, 8 заалт бүхий зөвлөмжийг 18 байгууллагад өгч, 82 ажилтанд хүүхдийн хөдөлмөрийн талаарх мэдээлэл өгөх сургалтад хамруулсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд мал аж ахуйн үйлдвэрлэл, барилга, боловсруулах үйлдвэрлэл, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ, урлаг үзвэр, тоглоом наадам зэрэг 8 төрлийн салбарт хөлстэй болон хөлсгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан 960 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. 2020 оны “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-өөр цар тахлаас үүдсэн хямрал хүүхдийн хөдөлмөрт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж байна. КОВИД-19 цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн хямрал нь хүмүүсийн амь нас, амьжиргаанд маш хүндээр тусаж байна. Үүнд хамгийн түрүүнд хүүхдүүд өртөж байгаа нь харамсалтай. Хямралын улмаас эмзэг байдалд буй олон сая хүүхэд хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй байна. Гэтэл дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй 152 сая хүүхдээс 72 сая нь аюултай хөдөлмөр эрхэлж байгаа билээ. Хямралын энэ үед эдгээр хүүхдүүд улам илүү эрсдэлд орж, илүү хүнд хэцүү нөхцөлд олон цагаар ажиллахад хүрч болзошгүй байна. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “2020 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” сэдэвт тайланд дараах 6 үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. Хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлд хууль эрх зүйн хүрээнд авч буй амлалт үүргийг нэмэгдүүлэх, үүнд нийгмийн зөвшил голлох үүрэгтэй онцлох; Насанд хүрэгчид болон хуульд заасан хөдөлмөрийн насанд хүрсэн залуус зохистой хөдөлмөр эрхлэхийг бүх талаар, тэр дундаа албан бус байдлыг шийдвэрлэх замаар дэмжих; Өрхийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах зорилгоор нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэх, өргөжүүлэх; Хүүхдийн хөдөлмөрөөс зайлсхийх зайлшгүй нэг нөхцөл болсон төрөөс олгох чанартай, үнэ төлбөргүй боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх; Нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг шийдвэрлэх; Эмзэг болон хямралын нөхцөл байдалд байгаа хүүхдийг хамгаалах;  эх сурвалж: time.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа