“Махны үнэ 20 мянган төгрөгт хүрлээ" гэдэг худал мэдээлэл
“Махны үнэ 20 мянган төгрөгт хүрлээ" гэдэг худал мэдээлэл
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Махны үнэ нэмэгдэж 18000-20000 төгрөгт хүрлээ. Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг байршуулж, олон нийтийг бухимдуулсан үндэслэлгүй мэдээлэл түгээжээ. Энэ мэдээллийг зарим иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан түгээсэн байна. Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А\/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулан ажиллуулж байна. Энэ ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тн махыг нөөцөлсөн бөгөөд бэлтгэж нөөцөлсөн махыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэн Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны 413 хүнсний дэлгүүрээр борлуулж байна. Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 7662.7 тн махыг хонины ястай мах 6700 төг\/кг, үхрийн ястай мах 7700 төг\/кг, ямааны мах 6200 төг\/кг үнээр борлуулсан байна. Нөөцийн махны чанар, эрүүл ахуйн шаардлагад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар байнга хяналт тавьж, зөрчил дутагдал гарахаас сэргийлж байна. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадна талбайд, 16-р хорооллын Цайз худалдааны төвийн гадна талбайд, Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн гадна талбайд, 25-р эмийн сан буюу 6-р хорооны гадна талбайд, 6-р бичил хорооллын Баян тахилт төвийн урд талд, Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог, Тунгалаг төвийн гадна талбайд, Содон хороолол зэрэг байршилд зохион байгуулж, хонь, ямааны махыг гулуузаар худалдан борлуулж байна. Өргөтгөсөн худалдаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран Үндэсний статистикийн хорооны 7 хоног тутмын албан ёсны үнийн дундаж мэдээнд үндэслэн дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Статистик дүнгээр 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод махны үнийн хувьд өмнөх 5 сартай харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувиар, үхрийн ястай болон цул махны үнэ 3.3-3.7 хувиар, адууны мах 2.2 хувиар, ямааны мах 7.4 хувиар тус тус нэмэгдсэн байна. Энэ өсөлт нь шинэ мах хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэнтэй холбоотой байна. Махны үнэ нь тухайн махны төрөл, ангиллаас шууд хамаардаг. Тухайлбал, үхрийн цул мах нь ангилж ялгасан дээд зэргийн мах бөгөөд ястай мах буюу ангилж ялгаагүй махнаас үнийн хувьд өндөр байдаг. Энэ нь цул мах булчин эдэд агуулагдах төгс уургийн агууламж болон нэгж бүтээгдэхүүн дэх шим тэжээлийн үзүүлэлт өндөр байдагтай холбоотой. Ангилж ялгасан цул мах, эсхүл ангилж ялгаагүй ястай мах хэрэглэх, мөн бэлтгэж нөөцөлсөн мах болон шинэ мах худалдан авч хэрэглэх хэрэглэгчийн сонголт чөлөөтэй байна. КОВИД-19 халдварт цар тахал манай улсад бүртгэгдэж, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай цаг үед махны үнэ хорин мянган төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл нь олон нийтийг бухимдуулсан хууль бус үйлдэл байна. Үндэслэлгүй мэдээлэл түгээх нь хуулийн хариуцлагатай болохыг анхааруулж байна. -ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ-
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа