Оюуны өмчийн газар хэвлэлийн үйлдвэрт шалгалт хийв
Оюуны өмчийн газар хэвлэлийн үйлдвэрт шалгалт хийв
Хууль зүй дотоод хэргийн яамны  харьяа Оюуны өмчийн газраас хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Монгол улсын нутаг дэвсгэрт хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдэд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ний өдрийн 04 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт, Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил, О.Амарбат нар ажиллалаа. Шалгалтад дараах хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэр хамрагдлаа. Үүнд: 1“Нэпко” паблишинг 2.” Арилдал” ХХК 3.” Адмон” принтинг 4.” Интерпресс” ХХК 5.“Мөнхийн үсэг” ХХК 6.” Монсудар” хэвлэлийн газар 7.“Хүслийн өнгө” ХХК 8.“Сэлэнгэпресс” ХХК 9.“Улаанбаатар” принт 10.”Соёмбо”принтинг ХХК “Аз хур” ХХК, Болор судар хэвлэлийн газар 2020 оны есдүгээр сард хяналт шалгалт хийлгэх хүсэлтээ ирүүлсэн тул хяналт шалгалтад хамрагдаагүй. Энэхүү төлөвлөгөөт шалгалтын үр дүнд дараах нийтлэг зөрчил илэрлээ. Үүнд: Хяналт шалгалтын явцад хэвлэн гаргасан зарим бүтээлд гэрээ байгуулаагүй, байгуулсан гэрээний бүтэц, загвар стандарт бус, огноо, тамга тэмдэг байхгүй, эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус, ажил үйлчилгээ өмнө хийгдсэн боловч гэрээ нь дараа ирдэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт зааснаар ном, сэтгүүлд оруулсан гэрэл зургийн бүтээлийн эзэмшигчийг, үүсмэл бүтээлийн зөвшөөрлийг гэрээнд тусгаж өгөх, ямар зохиогчийн эрхийн бүтээл болох нь тодорхой бус мөн захиалагч тал нь тухайн бүтээлийн зохиогч, эрх эзэмшигч нь мөн эсэхэд хяналт тавьдаггүй болох нь хяналт, шалгалтын явцад илэрч, зөрчлийг арилгуулахаар Хяналтын хэлтсийн зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгч, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж ажиллалаа. Энэ удаагийн хяналт шалгалтын бас нэг зорилго нь Зохиогчийн эрхийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтэд хяналт тавих байсан бөгөөд үүнээс Монгол Улсын төдийгүй олон улсын хувьд зохиогчийн эрхийн үндсэн чиг баримжаа болж буй Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Зохиогчийн эрхийн тухай ДОӨБ-ын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн эрхийн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх явдал байсан. Шалгалтад хамрагдаж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрт дахин гүйцэтгэлийн шалгалтыг хийнэ. Эх сурвалж:Улсын бүртгэлийн Ерөнхий газар
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа