Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Хоёр давхар цахилгаан автобусуудыг энэ сард нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна"

”Зорчигч гурав тээвэр” ОНӨААТҮГазар хоёрдавхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаанавтобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчи

"Хоёр давхар цахилгаан автобусуудыг энэ сард нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна"
”Зорчигч гурав тээвэр” ОНӨААТҮГазар хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан  автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг хангажээ. Ингэхдээ урьдчилгаа 20%-ийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80%-ийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр авсан байна. Энэ талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмонгоос тодрууллаа. Тэрбээр "Эхний ээлжинд давхар автобус 10 ширхэг, дан автобус 36 ширхэг орж ирээд байгаа. Тэдгээрийг зургаадугаар сардаа багтаж үйлчилгээнд явуулна" гэв. эх сурвалж: ikon.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.