Коронавируст халдварын тохиолдол 7,1 саяд хүрлээ
6-р сарын 8-ны өдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын шинэ тохиолдлын тоо +113.1 мянгаар нэмэгдэж нийт халдварын тоо 7.1 саяд хүрч байна.Энэ нь Болгар улсын хүн амын тооноос ч давахуйц олон тооны хү
6-р сарын 8-ны өдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын шинэ тохиолдлын тоо +113.1 мянгаар нэмэгдэж нийт халдварын тоо 7.1 саяд хүрч байна.Энэ нь Болгар улсын хүн амын тооноос ч давахуйц олон тооны хүн халдвар авч өвчилсөн гэсэн үг юм.Дэлхий нийтээр өнөөдрийн байдлаар 3.2 сая хүн халдварын эмчилгээг хийлгэж байна.АНУ-ын нийт халдвар авсан хүний тоо 2.0 саяд хүрч Словени улсын хүн амын тоотой дүйцэж байна.Халдварын шинэ тохиолдлын тоогоор өчигдөр АНУ-д +18.9 мянгаар нэмэгдэж Бразил улсынхаас ч (+18.3 мянга) илүү гарлаа.Үүний дараа Энэтхэг +10.8 мянга, ОХУ +8.9 мянга, Чили улс +6.4 мянган шинэ тохиолдлоор удаагийн байруудад жагсаж байна.Хамгийн олон хүн халдвар авсан атал, халдвар авсан хүмүүсээ эдгээж чадсан цөөнгүй улс орон байгаагийн заримыг дурьдвал:- Мэн арлын 336 хүн халдвар авснаас 24 хүн нас барж, 312хүнийг эдгэрүүлэн халдварын тохиолдолгүй болсон;- Монтенегро улсад нийт 324 хүн өвчилснөөс 9 хүн нас барж, 315 хүнийг эдгэрүүлж, одоо халдварын тохиолдолгүй болоод байна.
Эдийн засагч Н.Энхбаяр
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0