Д.Нямхүү: Таван хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ
Д.Нямхүү: Таван хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр: Зургаадугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн нэг, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 715 шинжилгээ хийхэд 710-т нь коронавирусийн халдвар илрээгүй. Харин таван хүнээс халдвар илэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч байсан. Жолооч зургаадугаар сарын 3-нд ирсэн бөгөөд сэжигтэй гэж үзээд Сэлэнгэд тусгаарласан байсан. Ингээд хариу нь эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ рүү татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэллээ" гэлээ. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сүхбаатар, Увс аймаг болон СХД-ийн Нэгдсэн эмнэлгээс тандалтаар 14 сорьц авч, шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Ханги Мандалын боомтоор орж ирсэн 29 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Дархан-Уул аймагт ажиглалтад байгаа 17 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй гэдгийг хэлээд "ДЭМБын төлөөлөгч Сергей Диордица, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, Цагдаагийн төлөөлөл бүхий баг Сэлэнгэ аймгийн Алтанбулагт ажиллаад ирлээ. Тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэрэг, хилийн мэргэжлийн хяналтынхан сайн ажиллаж байна. Өөрсдөө бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд үзлэг хийж, зохион байгуулалт сайтай ажиллаж байна. Манай ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг очиж, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх зэргээр хичээлийг байгууллага тус бүрд нь заалаа. Буцахдаа Дархан-Уул аймгийн хяналт хийж байгаа мэргэжлийн хүмүүст хичээл заалаа. Энэ баг урд хил дээр мөн очиж, зөвлөгөө, хичээл заахаар төлөвлөж байна.  Ер нь хойд хилээр ирж байгаа хүмүүсээс халдварын 80 хувь нь илэрч байна. Бидний хил залгаа мужуудад халдварын тоо нэмэгдэж байгаа нь сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна" гэв.  Ингэснээр Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн нийт тохиолдол 191 боллоо.  Өнөөдөр ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч гарсан байна. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 121 хүн хяналт эмчилгээнд байгаагийн 106 нь хөнгөн, 15 нь хүндэвтэр байна.  эх сурвалж: ikon.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа