Д.Нарангэрэл: Айлуудын хаалга тогшиж, сонгуулийн сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвлөж байна
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сонгуультай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргасан. Тус зөвлөмж манай COVID-19 гэсэн хуудсанд байршсан нь бий.
Үүнд:
Амны хаалт зүүх,
Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
Хоорондын зайгаа барих,
Уулзалт цуглааныхаа үеэр тухайн талбайнхаа 50 хувийг ашиглах,
Хатуу гадаргуунуудыг маш сайн ариутгах,
Дотор орчинд 30 минут тутамд агаарын сэлгэлт хийх,
Айлуудын хаалга тогшиж, сурталчилгааны материал тараахгүй байх,
Хэрэв айлуудаар сурталчилгааны материал тараах шаардлагатай бол гялгар уутанд хийгээд хаалганд нь хавчуулах, тарааж буй хүн гартаа заавал бээлий өмсөх зэрэг багтаж байгаа гэлээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.