Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Давтан шинжилгээгээр зургаан хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "24 цагийн байдлаар нийт дөрвөн лаборторид 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд к

Давтан шинжилгээгээр зургаан хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "24 цагийн байдлаар нийт дөрвөн лаборторид 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.Тусгаарлалтад байсан зургаан иргэнээс коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд юм. 18,19 хоногийн дараа давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрснийг анхаарах хэрэгтэй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо.Үүнээс эдгэрсэн 44 хүн байгаа бол эмчлэгдэж байгаа нийт 141 хүн байна. Биеийн байдлын хувьд, 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн" гэв.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.