Хөл хориотой холбоотойгоор цусны нөөц хомсдох эрсдэлд оржээ
Хөл хориотой холбоотойгоор цусны нөөц хомсдох эрсдэлд оржээ
Коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 216 улсад илрээд байна. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас хүмүүс хөл хорионд орж байгаа нь цусны нөөц хомсдоход хүргэжээ. Олон улсад цус, цусан бүтээгдэхүүний нөөц 50 хувиар буурч, доноруудын идэвх ч суларсан байна. Монголд ч бас цус, цусан бүтээгдэхүүний нөөц, эмнэлгүүдийн захиалга нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотын хэмжээнд 40 хувиар буурчээ. Цусаа өгөх хүний тоо багассан нь халдварт өвчний улмаас их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой. Нөгөө талаас үхлийн аюултай хэмээх коронавирусийн халдвараас хүн бүр урьдчилан сэргийлж цусаа өгөх хүний тоо ч багассан байна. Учир нь зүү тариур, цусаар дамжин халдвар авах эрсдэлтэй гэж үзэх хандлагаас үүдэлтэй. Цусаа өгөх хүн олдохгүйд хүрвэл хүний амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал ч үүсэх эрсдэлтэй хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр ярьж байна. Тэрбээр “Дэлхий дахинд коронавирусийн цар тахал гарсантай холбоотой улс орнуудын эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бий болгож байна. Үүнээс нэг гол онцлох салбар бол манай цусны алба байна. Цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэдэг өвчлөлүүд түүн дотроо цусны нөөц үүсгэдэггүй бүтээгдэхүүн буюу ялтас эсийн бүтээгдэхүүний захиалга сүүлийн 10 жилийн статистик мэдээгээр 40 дахин нэмэгдсэн. Ялтаст эсийн бүтээгдэхүүнд нөөц үүсгэж болдоггүй учраас өнөөдөр хэн нэгэн цус алдах, эмчилгээнд нь шаардлагатай байгаа хүмүүст эмнэлгүүдийн захиалгын дагуу олгодог онцлог бүтээгдэхүүн. Тус бүтээгдэхүүн нь нөөц үүсгэдэггүй учраас бид өдөр бүр цус цуглуулахгүй л бол ялтаст эсийн бүтээгдэхүүн олоход хүндрэл үүснэ гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд коронавирустэй холбоогүйгээр 7, 8 дугаар сард цусны нөөц бүлгийн хамааралтай буурах хандлагатай байдаг байсан. Гэтэл энэ жил коронавирусийн халдвар тархсан учраас цусны нөөц илүү буурах нөхцөл үүсгээд байгаа. Ирэх 7, 8 дугаар сард бид яаж ажиллах талаараа төлөвлөгөөгөө гаргаж байна. Сүүлийн үед технологийн шийдлүүд шингэсэн бүтээгдэхүүн бий болгох шаардлагатай байгаа учраас нэг хүнээс зургаан хүнээс цус авсантай тэнцэх бүтээгдэхүүнүүд бий болгох тал дээр ажиллаж байна” гэв.  Эх сурвалж: news.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа