Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов
Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов
Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр \/2020.05.27\/ болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав. Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, 9 төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгаж өгөв. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа хийж, одоогийнхоос 20-50 хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг 2013 онд батлагдснаар өнөөдрийг хүртэл мөрдөж байсан нь хэрэглэгчид, үйлдвэрлэгчдэд аль алинд нь бэрхшээл учруулсаар иржээ. Тодруулбал 2013 онд валютын ханш юань 221 төгрөг байсан бол 2020 онд 394 төгрөг, 1 ам.доллар 1410 төгрөг байсан бол 2788 төгрөг болж тус тус өссөн нь түүхий эд бараа материалын үнэ хэд дахин өсөхөд хүргэжээ. Гэтэл жишиг үнэ хэвээр байгаа нь үйлдвэрлэгчид хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй иргэдийн гар дээр чанаргүй бараа бүтээгдэхүүн очиход хүргэж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдыг багагүй бухимдуулж байсан юм. АХМАД НАСТНУУДЫН ХУВЬД ХИЙМЭЛ ШҮДНИЙ ХӨНГӨЛӨЛТ, НИЙТ ЗАРДЛЫН 30 ГАРУЙ ХУВИЙГ ЭЗЭЛЖЭЭ Протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтөд 2017-2019 онд дунджаар 63,500 ахмад хамрагдаж 9,5 тэрбум төгрөг, 17,553 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж 3,1 тэрбум төгрөгийг халамжийн сангаас зарцуулсан байна. Сүүлийн гурван жилийн дүнгээс үзэхэд ахмад настнуудын хувьд хиймэл шүдний хөнгөлөлт, нийт зардлын 30 гаруй хувийг эзэлж жилд 3,1 тэрбум төгрөг, хиймэл түнхний үе, өвдөгний үе, нүдний болор, шилбэний түгжээт хадаас зэрэг мэс заслын аргаар хийдэг өндөр өртөгтэй протезийн хөнгөлөлтөд 3,4 тэрбум төгрөг бусад зардлын ихэнхи хэсгийг тэргэнцэр сонсголын аппарат, нурууны төрлийн хамгаалалт зэрэгт зарцуулсан байна. Иймд тогтоол шинэчлэгдснээр үйлчилгээ үзүүлэх байгууллагууд төрөлжиж, нийлүүлэх хэрэгслийн нэр төрөл тодорхой болж, чанар, стандартын шаардлага хангасан протез, ортопед, тусгай хэрэгсэл иргэдэд олгох үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, халамжийн сангийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах боломж бүрдэх юм. Тогтоолыг хэрэгжүүлэхэд 2021 оны төсвийн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөнгөлөлт тусламжийн зардалд нийт 3,3 тэрбум төгрөг нэмж тусгах шаардлагатай болох юм.  Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа