Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав

Европын Комиссоос Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд дор дурдсан иргэд энэхүү хязгаарлалтаас чөлөөлөгдөх аж. - Евр

Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав
Европын Комиссоос Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд дор дурдсан иргэд энэхүү хязгаарлалтаас чөлөөлөгдөх аж. - Европын Холбооны гишүүн орон, Шенгений бүсийн улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд;- Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд;- Европын Холбооны бусад хууль тогтоомжийн дагуу тус бүс нутагт оршин суух зөвшөөрөлтэй иргэн; Түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгаантай дараах иргэдийг мөн адил хязгаарлалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Үүнд: - Эрүүл мэндийн салбарын ажилтан, судлаач, өндөр настан, түүний асран хамгаалагч;- Хилийн боомтын албан хаагч;- Шаардлагатай тохиолдолд бараа тээвэрлэж буй болон бусад тээврийн ажилтан, тус тус багтана;- Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын албан хаагч, цэргийн албан хаагч, хүмүүнлэгийн тусламжийн ажилтан;- Дамжин өнгөрөх зорчигч;- Гэр бүлийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд;- Олон улсын хамгаалалт, хүмүүнлэгийн бусад шалтгаанаар хамгаалалт шаардлагатай иргэн.         Эх сурвалж: ГХЯ   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.