Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Ирэх сараас ТҮЦ машин ашиглан халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болно

Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээнд ТҮЦ машин ашиглан зургаадуг

Ирэх сараас ТҮЦ машин ашиглан халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болно
Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээнд ТҮЦ машин ашиглан зургаадугаар сараас эхлэн хамрагдах боломжийг бүрдүүлжээ.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр шат дараатай ажлыг зохион байгуулж, “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Ийнхүү Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг баталсан байна. Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.