Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Ганцхан хоногт долоон хүний амь нас хохирлоо

Өнгөрөгч 5-р сарын 20 буюу лхагва гарагт Тээврийн цагдаагийн албанд 296 дуудлага ирсэн байна. Үүнээс 214 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага иржээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, ор

Ганцхан хоногт долоон хүний амь нас хохирлоо
 Өнгөрөгч 5-р сарын 20 буюу лхагва гарагт Тээврийн цагдаагийн албанд 296 дуудлага ирсэн байна. Үүнээс 214 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага иржээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.  Лхагва гарагт гарсан зам тээврийн ослуудаас дурвьдвал,  Хан-Уул дүүрэгт allion маркийн автомашин Toyota prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Мөн Архангай аймгийн Их тамир сумын “Ахитын давааны а”р гэх газар, Завхан аймгийн  Яруу сум,  “Загастайн даваа” гэх газар, Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын “Цэнхэрийн голын гүүр” гэх газарт зам тээврийн осол гарчээ. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Тээврийн цагдаагийн алба
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.