Коронавирусийн халдвар авсан бага, өсвөр насны хүүхдэд шинж тэмдэг дараах байдлаар илэрнэ
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээллийг хүргэж байна. Коронавируст халдвар\/ COVID-19\/-тай бага болон өсвөр насны хүүхдэд тохиолдох эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинжийн талаарх зөвлөм
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээллийг хүргэж байна. Коронавируст халдвар\/ COVID-19\/-тай бага болон өсвөр насны хүүхдэд тохиолдох эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинжийн талаарх зөвлөмж:
Сүүлийн үед Европ, хойд Америкийн зарим оронд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинжийн хүнд тохиолдол хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Эдгээр хүүхдийн ихэнхэд коронавирус илэрсэн байна. Иймд ДЭМБ-аас хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ.
Гурваас дээш хоног халуурах
Биеэр тууралт гарах
Нүд улайх
Арьс салстын үрэвсэл\/ ам, гар, хөл\/
Ходоод гэдэсний цочмог хямрал\/ суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх\/
COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан
Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх
Эдгээр шинж тэмдэн илэрвэл 119, 8008- 6829 дугаарын утсанд яаралтай хандана уу гэжээ.
Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0