“Дайн тулаан, цар тахал гарсан ч бай Монгол Улс ИРГЭНЭЭ авах ёстой”
“Дайн тулаан, цар тахал гарсан ч бай Монгол Улс ИРГЭНЭЭ авах ёстой”
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА 2020 оны 5-р сарын 16-ны өдөр                                                                    “Хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөл хүсэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх  тухай”                       Монгол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн баталгаа болсон танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Дэлхий даяар тархсан халдварт цар тахлын улмаас дэлхийн улс орнууд өөрийн иргэдээ яаралтай эх орондоо ирэх хугацаатай үүрэг өгч, иргэдээ бүрэн татан авсан бөгөөд үүний дараа агаарын болон бусад хил гаалиа бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоон цар тахалтай тэмцэж байна. Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдолтой хамтатган Улсын онцгой комиссоос яаралтай бүх хилээ хаан богино хугацаагаар гадаад улсад эмчилгээ, сувилгаа, сургалт, амралт, ажлын зорилготой явсан иргэдээ гадаадад 70-90 гаруй хоног байлгаж байгаа ба олон мянган иргэд, хүүхэд, хөгшид, хөгжлийн ялгаатай иргэд харь оронд орох оронгүй, ажлын байргүй, амьжиргааны зардалгүй, идэх хоолгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. 2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар эх орондоо буцах хүсэлтэй 10.900 орчим иргэн 57 улсаас хүсэлтээ илгээгээд байгаа бөгөөд эдгээр иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос гарч буй аливаа шийдвэр нь сонгуульд чиглэсэн, сонгуультай уялдсан байх талаар байнга ярьж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Сард 800 орчим иргэнээ татан авбал сүүлийн иргэд жилийн дараа эх орондоо ирэхээр харагдаж байгаа ба эх орон боломж бололцоогоороо хүнээ авч байна, тусгаарлах байргүй, эмнэлгийн хүрэлцээгүй гэх шалтгаанаар ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад туйлын их харамсаж, цөхөрч, туйлдаж байна. Гадаад улсуудад удаан хугацаагаар өөрийгөө болон үр хүүхдээ аргацааж буй иргэдийн хувьд нислэг хэт өндөр үнэтэй, тусгаарлах байрны төлбөр үнэтэй зэргээс шалтгаалж зарим иргэдийн хувьд нөхцөл байдал үнэхээр хүнд байдалд орж байна. Ганцхан жишээ дурдахад Унгар улсаас буцах хүсэлтээ элчин сайдын яамаар дамжуулан өгсөн 190 гаруй иргэнээс 38 нь буюу 5 дугаар сарын 2-ний өдрийн УБ-Франкфурт-УБ чиглэлийн нислэгт багтах шаардлага хангасан боловч тэдгээрийн 25 нь хэтэрхий үнэтэй онгоцны тийзний зардал, тусгаарлах байрны зардал зэргээс үүдэн хүсэлтээсээ татгалзахад хүрлээ. Монгол улс Нэгдсэн үндэстний байгууллагын жинхэнэ гишүүн, олон улсын маш олон гэрээ конвенц-д нэгдсэн бөгөөд уг гэрээ, үүргийнхээ дагуу өөрийн иргэнээ дайн тулаан ч бай, цар тахал ч бай авах ёстой. Бидэнд Монгол улсын хил үргэлж нээлттэй байх ёстой. Энэ улсын иргэн болсон бид эх орондоо очих эрх нь азын сугалаа ч биш, арын хаалга ч биш, өндөр үнэтэй тасалбар ч байх ёсгүй ээ. Наян настай буурайг далан настай буурайгаар сольж нисгэх нь сонголт биш доромжлол гэдгийг эрхэм та юу эс андах билээ. Бид МОНГОЛ хүмүүс. Монголын төр дэндүү бүдүүлгээр бидний эрх ашгийг боож, дарангуйлж байна. Зөрчигдсөн эрхийнхээ төлөө тусгаар улсынхаа элчин сайдын яаманд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчиж, хавчин, хяхаж байна. Японд, Европийн холбооны улсуудад Монголчууд байрлах байргүй, идэх хоолгүй болж эхнээсээ гудамжинд гарч байна. Уг вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гарах, үйлдвэрлэж, тарилга эхлүүлэх хугацааг 2021 оны 6-р сараас гэж байгаа бөгөөд уг хугацаанд хүртэл хүлээвэл гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч, хичнээн хүн өвчнөөр болон бусад зүйлсээр эндэхийг тааварлах аргагүй байна. Нөхцөл байдал цаашид улам хүнд болно. Ганцхан жишээ татахад ОХУ-аас ирсэн 340 гаруй оюутнуудаас 55 оюутан халдвар авсан байгаа нь үүний тод илрэл билээ. Бидний зүгээс танд дараах саналыг уламжилж байгаа бөгөөд таныг уг саналуудыг бодитойгоор тунгааж, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээж өгнө гэдэгт бат итгэж байна. Үүнд: Монголын зочид буудлуудын холбоо ТББ-аас 2020 оны 5-р сарын 4-ны өдөр А-20\/39 тоот албан бичгээрээ иргэд тусгаарлах байрны сонголтоо өөрөө хийх, үнийг чөлөөтэй байлгах боломж олговол тусгаарлагдах байрны нөөц хангалттай бий гэсэн бөгөөд тусгаарлагдах байрыг иргэдийн боломжоор сонголттой болгох, мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тусгаарлах байрыг нэмэгдүүлэх талаар судлах,  Улсаас тусгаарлах байрны төлбөрийн тодорхой хувийг даах БНСУ уг цар тахлыг амжилттай даван туулж байна. Иймд БНСУ-д байгаа иргэдээ чөлөөтэй авах. Уг иргэд нь транзит бус зөвхөн удаан хугацаагаар БНСУ-д байгаа мөн шинжилгээнд хамрагдсан байх. Транзит нислэгийн давтамжийг нэгтгэж вирусийн тархалт өндөртэй улсаас ирсэн болон тархалт багатай улсуудыг тус тусад нь тээвэрлэх Богино хугацаагаар гадаадад зорчсон иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх Удаан хугацаагаар хөл хорионд байсан иргэдийн нислэгийн тийз хэт өндөр үнэтэй байгаа тул иргэд газраар хил нэвтрэх зэрэг хүсэлтүүд гаргаж байна. Цар тахалтай холбоотойгоор газраар удаан хугацаанд зорчих нь вирусийн халдвар авах магадлалтай тул онгоцны тасалбарын тодорхой хувийг төрөөс даах Бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү.                         ХҮНДЭТГЭСЭН, ГАДААДАД ГАЦСАН 10900 ОРЧИМ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БОЛОН ТЭДНИЙ АР ГЭР БОЛСОН МЯНГА, МЯНГАН МОНГОЛЧУУДЫН ӨМНӨӨС Хувийг:           МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ ТББ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив