Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

А.Амбасэлмаа: Коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 7 хүүхдийг ОХУ-д үлдээсэн

ОХУ-аас ирсэн тусгай үүргийн онгоцонд оюутнуудыг суулгахаас өмнө коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 7 хүүхдийг суулгалгүй, үлдээсэн талаарХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлм

А.Амбасэлмаа: Коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 7 хүүхдийг ОХУ-д үлдээсэн
ОХУ-аас ирсэн тусгай үүргийн онгоцонд оюутнуудыг суулгахаас өмнө коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 7 хүүхдийг суулгалгүй, үлдээсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.  Харин ирсэн оюутнуудад тухайн үед коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байсан мөн олон улсын эрүүл мэндийн дүрэмд хүлээсэн үүргийнхээ дагуу авч иржээ. Халдварын нууц үе олон хоног байдаг учир халдвар авснаа мэдээгүй олон оюутан ирсэн гэж тэрээр хэллээ. Тиймээс голомтот улсаас авч ирсэн иргэдэд шууд шинжилгээнд хамруулах нь олон улсын дүрэмд заасан хүлээсэн үүргийнхээ дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа юм. ЭМЯ-наас эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулж, эмнэлгийн нөөц бололцоо хангагдсан гэдгийг мөн хэллээ.  Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн 140 тохиолдол баталагдаж 24 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан бол яг одоо 116 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Тэдний биеийн байдал нь хөнгөн 1, дунд зэрэглэлтэй 91, хүндэвтэр 24 байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.