Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

КОВИД-19 | Ахмад дайчин 101 насны төрсөн өдрөөрөө коронавирусийг ялжээ

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын Эрүүл мэндийн нэгдсэн төвд хэвтэн эмчлүүлж байсан 101 настай ахмад дайчин Самуел Нилва коронавирусийг ялсан байна. Тэрбээр эмнэлгээс гарсан даруйдаа гэр бүли

КОВИД-19 | Ахмад дайчин 101 насны төрсөн өдрөөрөө коронавирусийг ялжээ
АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын Эрүүл мэндийн нэгдсэн төвд хэвтэн эмчлүүлж байсан 101 настай ахмад дайчин Самуел Нилва коронавирусийг ялсан байна. Тэрбээр эмнэлгээс гарсан даруйдаа гэр бүлийнхнийхээ хүрээнд төрсөн өдрийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэжээ. Самуел Нилва өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр коронавирусээр халдварласан нь тогтоогдож эмнэлэгт хэвтсэн юм. Хэдийгээр хэвтэн эмчлүүлж байх явцад биеийн байдал нь нэг удаа хүндэрсэн ч аажмаар тогтмолжиж улмаар эдгэрсэн байна. Миннеаполис хотын Эрүүл мэндийн нэгдсэн төв түүний цусны дээжийг авч нарийвчилсан судалгаа хийхээр болжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.