ШУУРХАЙ: Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв
ШУУРХАЙ: Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв
Би эмээ өвөө дээрээ өссөн хөгшчүүдийн хүүхэд. Хайранд бялуурч, чихрэнд халтардсан бага насаа би дурсахдаа эмээгээ, бас өвөөгөө, ээжийгээ өөрийн эрхгүй дурсан санадаг юм. Би бас их дэггүй охин байлаа. 36-гийн гутал нэртэй дотоод үйлдвэрийн гутлыг хэдхэн хоногийн дотор точийлдоод дуусгачихна. Хоншоор нь хөдөс шиг цайчихсан гутлын өнгийг түрүүнээс нь л олж харж болдог байлаа. Час улаан хацартай, хөвөнтэй өмд нь тоос шороонд гялайчихсан хачин халтар амьтан хаа сайгүй гүйж явна. Дандаа л гүйж явна. Нэг л өдөр өвөө маань унаж, эмээ бид хоёр төв суурин газар бараадсан юм. Хөөрхий дөө муу эмээ маань өвөөгөөс хойш бие нь муудаж, намайг төрсөн гэр оронд нь дасгах гэж хот суурин газар амьдрах гэж хэрдээ л зовсон байх даа. Гэвч би гэртээ бараг л орохгүй. Эмээгээ бараадаж, эмээ маань галаа бараадаж, хөгшин, хөвөө хоёр амьтан өвөөгөө санаж, өдрийг өнгөрүүлнэ. Эмээ маань охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх гэж эртнээс бэлтгэж, орос дэлгүүрээс молоко захиж авчруулж, авдрандаа гурилан чихэр нуучихсаныг мэдэж байгаа учраас би авдраа сахиж, эмээ авдарныхаа түлхүүрийг сахиж нилээд хэд хонолоо. Харамсалтай нь тэр төрсөн өдрийг би эмээтэйгээ тэмдэглэж чадаагүй. Яг миний төрсөн өдрийн өглөө эмээ маань намайг яг элгэндээ наагаад бурханы оронд явчихсан байж билээ. Надад эмээгийн минь сүүлчийн амьсгал, бас сүүлчийн хүсэл мөрөөдөл шингэж үлдсэн гэж өдгөө би сүслэн боддог юм. Эмээгийн бэлтгэж тавьсан чихэр, молоког ээж надад өгч, сүүтэй будаа чанаж, тэр өдрийг нулимстай өнгөрүүлсэн. Үүнээс хойш би төрсөн өдөр гэдэг баярын сайхныг мэдрэхээ больчихсон юм. Жилийн жилд, миний төрсөн өдрөөр ээж молоко авчирч, сүүтэй будаа чанаж, хавийн хүүхэд нохой хооллоно. Ээжий минь ээжийгээ санаж, би эмээгээ үгүйлж энэ өдрийг өнгөрүүлсээр олон жилийг үдсэн байх юм. Харин хөөрхий муу ээжээсээ хойш төрсөн өдөр болгоноороо санадаг хүний тоо дахин нэгээр нэмэгдсэн дээ. Хүмүүс надаас “Яагаад төрсөн өдрөө тэмдэглэдэггүй юм бэ?” гэж гайхан асуудаг. Үнэндээ баярлах бус гуниглаж, хөөрч догдлох бус хуучин тэр л дурсамжуудыг эргэн сөхөж харах л надад сайхан санагддаг байлаа. Харин охидуудынхаа төрсөн өдрийг сайхан тэмдэглэж өгөх юмсан гэж би хичээдэг. Яг л над шиг хэзээ нэгэн цагт ээжийгээ санаж суух сайхан дурсамжуудынх нь нэгээхэн хэсэгт төрсөн өдөр нь багтаж байгаасай гэж хүсдэг. Би ээжийгээ хамгийн сайхнаар дурсан санаж, үгүйлэн ганцаарддаг. Тиймээс охидуудынхаа хамгийн сайхан дурсамж болж үлдэхийг хүсдэг.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа