БНСУ-д хууль бусаар амьдарч буй Монгол иргэдийн анхааралд
БНСУ-д хууль бусаар амьдарч буй Монгол иргэдийн анхааралд
БНСУ-д хууль бусаар амьдарч буй Монгол иргэдийн анхааралд   2020-05-04 09:24:57    БНСУ-ын Хуул зүйн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Хууль бусаар оршин суугаа иргэдийн талаар баримтлах бодлого”-ыг хүрээнд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өршөөлийн аян зарлаад байна. Корона19 вирусын дэгдэлтээс шалтгаалан дэлхийн олон улс орнууд нислэгээ цуцлах, хойшлуулах арга хэмжээ авч байгаа тул хууль бусаар оршин сууж байгаа иргэд нутаг буцах онгоцны тийз нь баталгаажихгүй байгаа тул “сайн дураар нутаг буцах хүсэлт” \/자진출국 신고\/ гаргах боломжгүй болоод байна. Иймээс БНСУ-ын ХЗЯ-аас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нутаг буцах нислэгийн тийзийг шаардахгүйгээр өршөөлийн аянд хамрагдаж “сайн дураар нутаг буцах хүсэлт”-ийг хүлээн авахаар болсон байна. Иргэд хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаарна уу. Үүнд: 1. Оршин суугаа газрынхаа харъяалах ГИХГ\/immigration\/-т өөрийн биеэр очиж сайн дураар нутаг буцах хүсэлт \/자진출국 신고서\/, сайн дураар нутаг буцах баталгаа \/자진출국 서약서\/ зэргийг бичиж Монгол Улсын гадаад паспортын хамт өгч хүсэлт гаргана. 2. Сайн дураар БНСУ-ын нутаг дэвсгэрээс гарах зөвшөөрлийг 30 хоногийн хугацаагаар олгох ба энэ хугацаанд нутаг буцах боломж гарсан даруйд БНСУ-ын хилээр гарна. 3. Зөвшөөрөл олгогдсон 30 хоногийн хугацаанд нутаг буцах боломж гараагүй тохиолдолд сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан ГИХГ-т дахин очиж сунгалт хийлгэнэ. 4. БНСУ-ын ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан “сайн дураар нутаг буцах хүсэлт” гаргах тохиолдолд нислэгийн тийз заавал байх шаардлагатай. 5. Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл олгогдсон хугацаанд гарч чадаагүй тохиолдолд албадан нутаг буцаана. 6. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345 утсанаас тодруулна уу. Лавлах утас: “1345” залгаад гадаад хэлний сонголтоос “0 * ”-ийг сонгож, монгол хэлийг “7 * ”-ийг дарж холбогдоно.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа