Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэдэг нь ташаа мэдээлэл"

Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэх мэдээлэл өчигдөр орой гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар өглөө. Тэрбээр "Франкфуртийн онгоцоор

"Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэдэг нь ташаа мэдээлэл"
Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэх мэдээлэл өчигдөр орой гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар өглөө.   Тэрбээр "Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн нь ташаа мэдээлэлФранкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн буруу ташаа мэдээлэл явуулж хүмүүсийг амраасангүй. Шөнө сайхан амарч хонох нь дархлааг сайжруулдаг. Бид 11:00 цагаас баталгаатай мэдээллээ хуваалцаж, иргэдээ халдварт өвчнөөс хамгаалж өдий хүртэл ажиллаж байхад ташаа мэдээлэл явуулсан. Энэ тухай тайлбар өгье. Франкфурт явах гэж байгаа хэд, хэдэн хүн шинжилгээ өгсөн. Тухайн иргэнд коронавирусийн эсрэг биет үүссэн. Энэ нь хөнгөн маягаар коронавирусийн халдвар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг амраасангүй. Эсрэг биет үүслээ гэхэд бид хяналт тавина. Ингээд ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Хаяг нь бэлэн байгаа учраас маш амархан цуглуулаад коронавирус илрүүлэх шинжилгээ хийж хонолоо. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн эмэгтэй байсан. Ирээд 50 гаруй хоночихсон. Энэ хугацаанд 14, 21 хоног дотор шинж тэмдэг илэрдэг дүрэм номын дагуу ямар ч шинж тэмдэг бусдад болон энэ эмэгтэйд илрээгүй. Тиймээс иргэд тайван байгаарай. Энэ хүнийг ирэх үед БНХАУ, БНСУ, Дэгү, Иран зэрэг 5 оронг тухайн үед ДЭМБ-аас коронавирусийн халдвар голомтолсон орон гэж зарлаж байсан. Үүнд Бельги улс ороогүй байсан гээд олон талаас нь шүүлээ. Тиймээс үнэн бодитой мэдээлэл биднийг аварна.  Худал мэдээллийг бие биедээ, өгсөн хүмүүсийг илрүүл" гэлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.