Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Амьтны хүрээлэнгийн бар, арсланд вирус илэрчээ

ДМАЭМБ-ын \/OIE\/ бүртгэл, мэдээллийн санд \/АНУ-ын Нью Йорк хотын \/Bronx County, Bronx, New York\/ амьтны хүрээлэнд 4-р сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, зарим нэг халуурах зэрэ

Амьтны хүрээлэнгийн бар, арсланд вирус илэрчээ
ДМАЭМБ-ын \/OIE\/ бүртгэл, мэдээллийн санд \/АНУ-ын  Нью Йорк хотын \/Bronx County, Bronx, New York\/ амьтны хүрээлэнд 4-р сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, зарим нэг халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 \/ COVID-19 эерэг гарч батлагдсан. Гурван арслангийн нэг нь 2020 оны 4-р сарын 15-ны өдөр SARS-CoV-2 \/ COVID-19  эерэг гарч батлагдсан. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтад аажмаар сайжирч байна. Одоогийн байдлаар амьтны хүрээлэнгээс ямар ч амьтанд SARS-CoV-2 \/ COVID-19 сэжигтэй тохиолдол гараагүй байна. Мөн 2020 оны 4-р сарын 22-ны өдөр тус хотын 2 өрхийн хоёр муур найтаах, эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн, нүдний булчирхайн ялгадас амьсгалын замаас дээж авч амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд  SARS-CoV-2\/ COVID-19 эерэг гарч батлагдсан байна. Мууранд эмчилгээ хийгдсэний дараа дахин шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.