Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 хүний нэг коронавирусний халдвартай болох нь батлагдлаа

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр \/2020.04.16\/ ээлжит мэдээлэл хийлээ. - Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан

"Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 хүний нэг коронавирусний халдвартай болох нь батлагдлаа
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр \/2020.04.16\/ ээлжит мэдээлэл хийлээ. - Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, 31 боллоо. Тухайлбал, -ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 11 хүний сорьцонд давтан шинжилгээ хийхэд нэг хүнд нь "Ковид-19" халдвар илэрсэн байна. - Нийт батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд 26 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.- ХӨСҮТ-д нийт 245 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна.- Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  ХӨСҮТ-д хийсэн шинжилгээ буюу: - Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тусгаарлах байранд ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн 84,- Тээврийн жолооч 44,- Тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан сорьц 25,- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний \/давтан\/ шинжилгээнд халдвар илрээгүй.- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1669 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. 24 цагийн хугацаанд 15 хүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол, бусад хүний биеийн байдал хэвийн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.