Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Залуусын оролцоо - Эрдэнэтийн хөгжил” ТББ аймгийн онцгой комисст 500 ширхэг маск хандивлалаа

“ЗАЛУУЧУУД КОРОНОВИРУСЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙНА” арга хэмжээний хүрээнд Орхон аймгийн Залуучуудын салбар зөвлөлөөс зохион байгуулсан МАСК аянд “Залуусын оролцоо Эрдэнэтийн хөгжил”

“Залуусын оролцоо - Эрдэнэтийн хөгжил” ТББ аймгийн онцгой комисст 500 ширхэг маск хандивлалаа
“ЗАЛУУЧУУД КОРОНОВИРУСЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙНА” арга хэмжээний хүрээнд Орхон аймгийн Залуучуудын салбар зөвлөлөөс зохион байгуулсан МАСК аянд “Залуусын оролцоо Эрдэнэтийн хөгжил” ТББ хамтран 500 ширхэг маскыг оёж Орхон аймгийн онцгой комисст хүлээлгэн өглөө. COVID-19 өвчин дэлхийн нийтэд тахлын хэмжээнд хүрч хүн бүр сэтгэл зовнин энэхүү нөхцөл байдлыг аюулгүй даван туулахаар хичээж байна. Орхон аймгийн иргэн, аж ахуй нэгж байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд Орхон аймгийн онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин өөрсдийн нөөц бололцоог дайчлан бүхий л хүч чадлаараа дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Өнөөдөр ийнхүү залуучуудын төлөөлөл стандарт шаардлагад нийцсэн амны хаалтыг оёж комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хандивлалаа. Иргэд та бүхэн аюулт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалж амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайтар сахин ЭМЯ, Онгой комиссоос иргэдэд хүргэж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг эдгээр залуучууд уриалж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.