Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Я.Буянжаргал: Нийгмийн сүлжээнд "Коронавирусийн халдварыг богино хугацаанд эмчилнэ" гэсэн мэдээлэл тарааж байна гэв

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлан ажиглах байранд нийт 3,883 хүн хяналтад орсон. Өнөөдрийн байдлаар 2,434 иргэн ажиглалтад байна. Энэ ажиглалтад 230 э

Я.Буянжаргал: Нийгмийн сүлжээнд "Коронавирусийн халдварыг богино хугацаанд эмчилнэ" гэсэн мэдээлэл тарааж байна гэв
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:  Тусгаарлан ажиглах байранд нийт 3,883 хүн хяналтад орсон. Өнөөдрийн байдлаар 2,434 иргэн ажиглалтад байна. Энэ ажиглалтад 230 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  Үүнээс гадна лаборатори, бусад параклиникийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж байгаа. Галт тэргэнд хоногтоо 11-19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.  Урьд шөнө гэхэд галт тэргээр зорчсон нийт 2,369 зорчигчид эрүүл мэндийн тусламж үзүүлж, халуун хэмжиж ажиллалаа.  Тусгаарлах байранд байгаа жирэмсэн, сэтгэл заслын эмчилгээ авах шаардлагатай хүмүүст ЭХЭМҮТ болон СЭМҮТ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүд дуудлагаар очиж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа.  Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Бид ДЭМБ-гаас гаргасан зааврыг мөрдлөгө болгон, бусад орнуудын туршлагад үндэслэж Монголын анагаахын шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч зөвлөмж, заавар гаргаж байгаа. Гэтэл зарим судлаач, сонирхогч, нийгмийн сүлжээнд танигдахыг хүссэн хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд эмчилнэ, зайнаас, цахимаар эмчилнэ гэх мэт мэдээлэл тарааж байна. Энэ нь боломжгүй бөгөөд, тус үйлдлээ зогсоохыг хүсэж байна гэв  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.