С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна
С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна
Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. Өдөр шөнө, цаг хугацааг ялгалгүй ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилтан, цагдаа, мэргэжлийн хяналт, хороод, шуурхай алба, онцгой комиссын бүх гишүүддээ баярлалаа! Зөвхөн Баянгол дүүрэг ч биш нийт монголчууд цар тахлыг хазаарлах, аюулт өвчнөөс сэргийлэхийн төлөө хамтдаа зүтгэлээ. УОК,ДЭМБ, ЭМЯ- наас гаргасан анхаарал сануулга, зөвлөмж, хорио цээрийн дэглэмийг чандлан сахисаар ирсэн ард иргэддээ талархаж байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, сахилга дэг журмыг сахиж өдөр тутам олох орлогоо алдсан ч өнөөдрийг хүртэл тэвчиж буй бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагын хамт олон, удирдлагууддаа баярлалаа.Хүнд нөхцөл, хорио цээр, хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан чадах бүхнээ хийж байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч, хяналтаас гарах өндөр эрсдэлтэй байна. Олон улсын шинжээчид цар тахлыг дайнтай зүйрлэхүйц аюултай болохыг анхааруулж, буурьтай хандах, сөрж гарахыг уриалсаар байна. Гэтэл манай Засгийн Газарт ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих, иргэдийнхээ орлогыг хамгаалах санаачилга огт гаргахгүй ,тоомжиргүй шинжтэй байгаа нь бидний сэтгэлийг зовоосоор байна. Импортоос ихээхэн хамааралтай хүнс, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хэзээ мөдгүй дундрах нь тодорхой. Иргэд цалин орлогогүй, бизнес эрхлэгчдийн чадамж суларсаар удаж байна.Гэтэл эрх баригчид асуудалд гал унтраах төдий хандаж, улс орны ойрын ирээдүйг төсөөлөх, харах сөхөөгүй байгаа нь тодорхой харагдлаа. Дэлхийн улс орны Засгийн Газрууд бизнесийг хамгаалах, ажлын байрыг хадгалахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүх шийдвэрийг шуурхай, зоригтойгоор гаргаж байна. Гэтэл манай Засгийн Газар банкны зээлийн хүү, төлбөрийг хойшлуулах, хугацаа хэтэрсэн татварын торгуулийг цуцлахаас хэтэрсэнгүй. Уучлаарай, гаргасан шийдвэр чинь байгаа онохгүй, айл өрх рүү чиглэхгүй иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, ажлын байрыг хадгалах боломжийг өгөхгүй байна.Түрээслэгчдийн нөхцөл хүндэрч, үйлчилгээ эрхлэгчид хаалгаа барьж олон мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байхад юу хараад суугаад байна вэ? Ажилгүйдэл нь орлогогүй айл өрхийг олноор нэмэгдүүлж, ядуурал өлөн зэлмүүн амьдралыг даллах нь тодорхой боллоо.Хүнсээ граммлан авдаг иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймд иргэдийнхээ болон , ажил олгогчдын өмнөөс эрх баригчдад хандан дараах шаардлагуудыг тавьж байна.Үүнд: НЭГ. Шаардлагагүй, хугацаа нь болоогүй хөрөнгө оруулалтын төсвийг хасах, хойшлуулах, танах замаар ажлын байрыг хадгалж үлдээхэд чиглэсэн төсвийг яаралтай шийдвэрлээч ээ!ХОЁР. Цар тахлын тэргүүн фронт дээр өдөр, шөнийг үл ялган ажиллаж байгаа эмч,эмнэлгийн ажилтан, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх, онцгой нөхцлийн нэмэгдэл олгохыг шаардаж байна. 6 сар гамшгийн голомтонд ажиллуулчихаад нэг ч төгрөгний нэмэгдэл өгөөгүй хэрнээ яам, тамгын газрын түшмэдүүдийн цалинг нэмснийг сонсоод нүүрээ хийх газар олдсонгүй. Цалингийн нэмэгдлийг дээрх ажилтнуудруугаа чиглүүлж өгөөч ээ!ГУРАВ. Цар тахлын аюулыг дутуу үнэлж, тун удахгүй арилчих мэтээр төсөөлж, дүгнэж байгаагаа зогсоож, онцгой байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлээч ээ!ДӨРӨВ. Урт хугацаанд учрах эрсдэл, хямралын үед иргэдээ хамгаалахад бүх нөөц, боломжийг чиглүүлж, шаардлагатай хөрөнгө, санхүүг дайчлах, арга хэмжээг яаралтай төвлөрүүлээч ээ!ТАВ. Цар тахал намжсаны дараа эдийн засгийг богино хугацаанд хэвийн түвшинд оруулахын тулд одооноос үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бүх боломжийг судалж нөөцөө шавхаж, эдийн засгаа хамгаалах нь улсаа, иргэдээ хамгаалах цор ганц арга болчихоод байна. Тийм учраас цалин, тэтгэврийг баталгаатай өгөхийн тулд ажил олгогчдоос нийгмийн даатгалд төлдөг шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг цар тахал өнгөртөл цуцалж ажил олгогчдод амьсгал авах боломж олгох шийдвэрүүдийг яаралтай гаргаач ээ! Улс орнуудын жишгээр иргэдээрээ дамжуулж жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихгүй бол цалин, орлогогүй болсон иргэд хөл хорионы дэглэмийг удаан сахиж чадахгүйд хүрэх нь. Учир нь тэд үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ямар ч аргаар хамаагүй гадагшаа гарах, ажил орлого хайх нь тодорхой. Ингэснээрээ халдвар авах эрсдэлд өртөх магадлал өндөр болох аюултай. Эрх баригчид шаардлагагүй хөрөнгө оруулалтын төсвөө танаж улс орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шуурхай ажиллахыг уриалж байна.Эрсдлийн үед шаардлагатай хөрөнгө босгохын тулд дотооддоо болон гадаадад тусгай бонд гаргах боломжийг ч эрх баригчид судалж үзэх ёстой болоод байна. Иймээс Улсын Их Хурал, Засгийн Газрыг цар тахлын үед ажиллах бодлогыг яаралтай боловсруулж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж байна! БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА САЛДАНГИЙН ОДОНТУЯА\/2020.03.26\/
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хайрга гацсанаар зам гацав
Хайрга гацсанаар зам гацав
5-р сар. 26, 2025, 4:55 p.m.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа