Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Монгол Улсын 750 иргэнийг эх оронд нь авчрахаар боллоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор гурван удаагийн нислэг үйлдэж, Монгол Улсын 750 иргэнийг эх оронд нь авчрахаар боллоо. 04-р сарын 02-нд 08:00 цагт БНСУ-ын Сөүл хот04-

Монгол Улсын 750 иргэнийг эх оронд нь авчрахаар боллоо
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор гурван удаагийн нислэг үйлдэж, Монгол Улсын 750 иргэнийг эх оронд нь авчрахаар боллоо. 04-р сарын 02-нд 08:00 цагт БНСУ-ын Сөүл хот04-р сарын 03-нд 01.30 цагт Япон улсын Токио хот04-р сарын 04-нд 08:30 цагт БНСУ-ын Сөүл хот. Нийт 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 50 хувь нь буюу 2000 иргэн БНСУ-ын Сөүл хотоос ирэх хүсэлтэй байгаа тул ийнхүү тус улс руу 2 удаагийн нислэг үйлдэхээр болжээ.Зорчигч иргэдээс эрүүл мэндийн шинжилгээ авч, зохих төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээр эх оронд нь авчрах бөгөөд 21 хоног тусгаарлалтад авч, хяналт тандалтын ажлыг зохион байгуулах юм байна.Тусгай үүргийн онгоцонд эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын байцаагч ажиллаж, нийт зорчигдод хяналт тавьж ажиллана.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.