Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Монгол Улсын иргэдийг Замын-Үүд авто замын боомтоор татан авлаа

Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотой улсын хилийг хаасан хэдий ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр За

Монгол Улсын иргэдийг Замын-Үүд авто замын боомтоор татан авлаа
Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотой улсын хилийг хаасан хэдий ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авлаа. Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А\/08, МХЕГ-ын даргын 2018 оны А\/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийн ажиллав. Энэхүү хяналтаар өндөр халуурсан, ханиасан зэрэг халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй. Эх сурвалж: АТҮТ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.