Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Банк бус санхүүгийн 62 байгууллагаас 100 сая төгрөг хандивлалаа

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 000 000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисс

Банк бус санхүүгийн 62 байгууллагаас 100 сая төгрөг хандивлалаа
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 000 000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа. Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна. Мөн коронавируст халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бичил жижиг бизнес эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор зээл олгосны шимтгэлийг 0% болгох, хүүг бууруулах боломжийг эрэлхийлж хэрэгжүүлэх, харилцагч, зээлдэгчийг өрийн дарамтанд оруулахгүй байх зэрэг уриалгуудыг гишүүн байгууллагууддаа гарган ажиллаж байгаагаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.