Итали улсад коронавирусын халдвар арваннэг дүгээр сард илэрсэн байж болзошгүй
Итали улсад коронавирусын халдвар арваннэг дүгээр сард илэрсэн байж болзошгүй
Ковид-19 буюу коронавирусын халдвар Хятадад тархахаасаа ч өмнө өнгөрсөн оны 11-р сард Италид үзэгдсэн байжээ. Европын орнуудын анагаах ухааны салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг, Милан дахь Марио Негригийн нэрэмжит фармакологийн судалгааны хүрээлэнгийн захирал Жузеппе Ремуззи “Хятадаас гаралтай гэгдэж буй коронавирустэй төстэй хачирхалтай уушгины үрэвсэл нь аль 11-р сарын үед Италийн хойд хэсгийн Ломбарди хотод тархсан байсан” хэмээн энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Олон нийтийн үндэсний радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.  Мөн энэхүү өвчнөөр ихэвчлэн ахмад настай хүмүүс өвчилсөн байсан хэмээн онцлон ярьсан аж. Тухайн үед Италийн эмч нар ийм төрлийн вирусын халдвар Хятадад гарч судлагдаж байсныг хараахан мэдээгүй байна. Учир нь Хятадын зүгээс уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн титэм вирусын халдвар тус улсын нэгэн иргэнд илэрснийг 12-р сарын 31-нд албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэрбээр вирусын гарал үүслийг одоо ч эрдэмтэн судлаачид олохоор хичээн ажиллаж байна гэж сэтгүүлчийн асуултад хариулсан ба Хятад улс л анх удаагаа олон нийтэд үүнийг дэлгэсэн болохоос яг хаанаас, юунаас үүсэлтэй болох нь хараахан тодорхойгүй гэжээ. Ломбарди хотод коронавирус дотоодоос халдварласан эхний тохиолдол 2-р сарын 21-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд үүнээс урьд нь зөвхөн тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдлууд л байсан гэнэ. Италид халдварлагсдын тоо өнөөдрийн байдлаар нийт 64000-д хүрсэн бол 6100 орчим нь өвчнөө даалгүй нас бараад байгаа. Харин Хятадад 81200 гаруй хүн халдварлаж, 3277 өөд болсон нь Италитай харьцуулахад бага тоо  юм. Өвчний голомт болох Ухань хотноо 12-р сард үл мэдэгдэх шалтгаанаар уушгины үрэвслийн өвчин иргэдийн дунд тархаж байгааг тус улсын эмч нар анзаарсан ба эхний тохиолдол 12-р сарын 1-ний хавьцаа илэрсэн байж болзошгүй гэсэн байна. Гэвч “South China Morning Post” сонинд уг вирус Хятадад 11-р сарын дунд үеэс эхэлсэн байж магадгүй ч Бээжингээс батлаагүй гэх мэдээ нийтлэгдэж байсан аж. Ковид-19-ыг яг Хятадын гаралтай вирус гэдэг дээр Вашингтон болон Бээжингийн эрх баригчид маргалдсаар байгаа ба АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Хятадын вирус”,  Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпио “Ухань вирус”  гэж хэд хэдэн удаа тодотгон хэлсэнд шүүмжлэл дагуулсан. Үүний хариуд Хятадын Гадаад харилцааны сайд Жао Лижиан тэднийг бусдыг турхирч, бидний нэр хүндэд халдаж байна гэх утгатай жиргээ бичжээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа