Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Алга болсон 4 настай хүүг эрэн хайж байна

Булган аймгийн Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 23-ны өдрөөсзохион байгуулж байна. Тодруулбал, тусаймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэ

Алга болсон 4 настай хүүг эрэн хайж байна
Булган аймгийн Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 23-ны өдрөөс зохион байгуулж байна. Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд амьдардаг дөрвөн настай, эрэгтэй хүүхэд гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага мөн өдрийн 22:55 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нэг нохойтойгоор, сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн болон ар гэрийн хоёр хүн гээд нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй гуравдугаар сарын 23-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайж байгаа аж. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан зургаан алба хаагч, өчигдөр 14:17 цагаас хойш нэмэлтээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.