УОК: 300 орчим монгол оюутан БНСУ руу сургуульдаа буцъя гэсэн санал гаргалаа
“БНСУ руу сургууль руугаа яаралтай явах хэрэгтэй” гэж 300 орчим монгол оюутан саналаа өгснийг ГХЯ-нд хүргүүлсэн. Засгийн газар тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр 1000 орчим иргэнийг
“БНСУ руу сургууль руугаа яаралтай явах хэрэгтэй” гэж 300 орчим монгол оюутан саналаа өгснийг ГХЯ-нд хүргүүлсэн. Засгийн газар тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр 1000 орчим иргэнийг эх орондоо авчирсан.Хамгийн сүүлд энэ сарын 18-нд Истанбул-УБ-ын онгоцоор 256 иргэнийг авчирсан бөгөөд үүнээс хойш 14 хоногийн хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэхгүй хэмээн УОК-оос мэдээлсэн. Дараагийн нислэгийг иргэдийн хүсэлтэд үндэслэн хааш нь явуулахаа шийдвэрлэнэ. Хэрэв Солонгос руу нисэх болбол дээрх 300 оюутан сургууль руугаа явах байх гэж УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэв. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, Дэлхийн 180 гаруй оронд халдвар гарлаа. Тэгэхээр аль болох гадаад оронд зорчихгүй байхыг иргэддээ анхааруулмаар байна гэв.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0