Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Гашуунсухайн боомтоор нүүрс экспортолж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээвэр эрхлэгч компаниуд хамтран

Гашуунсухайн боомтоор нүүрс экспортолж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээвэр эрхлэгч компаниуд хамтран Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүллээ. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрс экспортлох ажил хоёр сар зогсоод байсан юм. Тус боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх юм. Түүнчлэн эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй чингэлгээр нүүрсийг тээвэрлэх бөгөөд одоогоор шаардлага Гашуунсухайн боомтоор нүүрс экспортолж эхэллээхангасан компаниудын автомашин тээвэрлэлтэд явж эхлээд байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.